logo
Орон сууцны нэг метр квадратын үнэ 1 сая байх боломжтой

Орон сууцны нэг метр квадратын үнэ 1 сая байх боломжтой

2013/02/08
ШӨХТГ, ОССК нь орон сууцны үнийн талаар өнгөрсөн оны 11-р сараас эхлэн судалгаа явуулсан бөгөөд уг судалгааг бүх аймаг орон нутаг болон нийслэлийн хэмжээнд гаргаад байна. Төр засгийн хувьд өмнө нь орон сууц худалдан авахад иргэдэд хөнгөлөлт зээл олгож байсан бол өнөөдрөөс барилгын компаниудад Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Ингэснээр нийлүүлэлт нэмэгдэж хямдхан буюу Нийслэл хотод байрны үнэ нэг метр кв нь 1 сая төгрөгөөр худалдаалах боломжтой болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл барилгын материалын суурь үнийн судалгааг хийж үзэхэд дээрх үнэ боломжтой бөгөөд БХБЯ болон барилгын компаниудын хооронд орон сууцны үнийг нэг м.кв-ын үнийг 1 саяас доош байна гэсэн гэрээ хийх аж.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай:

-Нью-Йоркод хамгийн тансаг дүүргийн байр м.кв нь 6000-7000 ам.доллар байхад, Улаанбаатарт шороон дунд 5000 ам.долларын үнэтэй байр байна гэдэг бол зүгээр “хөөс” байсан. Одоо энэ “хөөс” хагарна, бодитой үнэ тогтоно. Судалгааны үр дүн ийм гарлаа гээд өнөө маргаашгүй үнэ буучихгүй нь мэдээж. Манайхаас очоод үнээ буулга гэх ч эрх зүйн үндэс байхгүй. Харин хямдхан орон сууцнууд ашиглалтад ороод ирэхээр үнэ аяндаа буурах нь зах зээлийн жам гэсэн бол

ОССК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга:


-Орон сууцны үнийг тогтворжуулах төслийг иргэд “үлгэр” мэт хүлээж аваад байна. Энэ бол “үлгэр” биш. Одоо ажил хэрэг болох гэж байна. Үүний тод жишээ нь ОССК-аас барьж буй “Буянт-Ухаа” хорооллын эхний ээлж бөгөөд нэг м.кв нь 950 мянган төгрөгний үнэтэй. 28 ширхэг есөн давхар, 1764 айлын энэ орон сууцны эхний ээлж есдүгээр сард ашиглалтанд орж Засгийн бодлого явж байгааг ойлгох хэрэгтэй гэж тайлбарласан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш