Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсан, тус орон тоо батлагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар томилогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд даргаар тус газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, дэд даргаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дэд даргын албан тушаал хашиж байсан Г.Элбэгсайхан нарыг тус тус томилжээ.