Улсын Их Хуралд төрийн бус гурван байгууллага болох “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэг, Просервис ХХК-ны захирал Д.Бямбаа, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал ирүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх санал болгосон хүмүүсээс Шагдарын Батцэцэгийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчээс асуух асуулт байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлсэн.
Ингээд Ш.Батцэцэгийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжих санал 85,4 хувиар дэмжигдсэнээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. Ингэснээр Ш.Батцэцэг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 дахь гишүүнээр томилогдож байгаа юм байна.