Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын зөвлөх Л.Эрдэнэдаваа, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын жолооч Я.Ганболд нарыг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг Гадаад харилцааны сайд Л.Болд гардуулан өглөө.