Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр“Монгол улсын эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд” сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тус яамны үндсэн зорилго, чиглэл, ойр ба ирээдүйд хэрэгжүүлэх ажлын тоймыг танилцууллаа. Энэхүү уулзалт ярилцлага нь Шинэчлэлийн Засгийн газраас ирэх жилүүдэд баримтлах хөгжлийн бодлогыг олон нийтэд танилцуулах ЗГ-ын гишүүдийн цуврал уулзалт ярилцлагын хүрээнд зохион байгуулагдсан ба өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар сэтгүүлчидтэй уулзсан билээ.
Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол улсын хөгжлийн замналыг нэгтгэн зангидах, алсыг харсан бодлого тодорхойлох, мөн салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор байгуулагдсаныг Н.Батбаяр сайд нэн түрүүнд онцолсон юм. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд тус яам Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд, урт хугацааны төлөвлөлтийг хийн тодорхой ажлуудыг эхлүүлжээ. Ирээдүйн хурдацтай хөгжлийг бататгахад чиглэсэн эхний томоохон алхмын нэг болох олон улсын зах зээл дээр Засгийн газрын бонд гаргасан талаар Н.Батбаяр сайд тусгайлан ярьсан юм.
Монгол улсын Засгийн газар “Чингис” бондоо амжилттай арилжин олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосноор Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахын сацуу улс орон даяар их бүтээн байгуулалтын гарааг эхлүүлж байгаа. Монгол улс ийнхүү маш богино хугацаанд хөгжиж буй орнууд, мөн зарим хөгжингүй орнуудын бондоос харьцангуй бага хүүтэй хөрөнгийг босгож чадсан нь манай улсын эдийн засгийн цар хүрээ, цаашдын боломжийг илтгэсэн эерэг хэмжүүр болсныг мөн онцолжээ.
Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлаж, валютын ханшийг тогтвортой байлгах болон зээлийн хүүг бууруулан хугацааг уртасгах зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хангахад шаардагдах валютын эх үүсвэрийг бүрдүүлэх, мөн ЗГ-ын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа салбаруудыг идэвхжүүлэх зорилгоор Чингис бондыг гаргасан нь хэдийнээ үр дүнгээ өгч эхэлжээ.
Бондын хөрөнгө орж ирснээр үндэсний гадаад валютын нөөц хоёр дахин нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа бий болсон юм. Улмаар төгрөгийн ханш тогтвортой түвшинд хадгалагдах бодит нөхцөл бүрэлдэж, сүүлийн 5 жилд анх удаа эдийн засаг дахь инфляцийн хүлээлт тогтворжиж байна. Энэ нь МонголБанкнаас бодлогын хүүг бууруулах, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэн эдийн засгийг эрчимжүүлэх боломж, орон зайг үүсгэж өгсөн төдийгүй боломжит зээлийн эх үүсвэрийг өсгөх хүчин зүйл болжээ. Мөн нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж, нэрийн дансны тогтолцоог бодит утгаар нь хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн моргейжийн тогтолцоог бүрдүүлж, орон сууцны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжийг бий болгожээ.
Энэ бүхний хүчинд санхүүгийн салбарт урт хугацааны мөнгөний тогтвортой, баталгаатай эх үүсвэр үүсэн хөгжиж, дотоодын эдийн засаг дахь санхүүгийн зардлын өртөг буурах бодитой бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болж байна. Энэ нь ард иргэд, хувийн хэвшилд банкны зээлийн хүү буурч, хугацаа уртсах замаар түргэн шуурхай хүрч, шууд мэдрэгдэх ба улмаар дундаж болон доод давхаргын бодит орлогын өсөлтийг үүсгэн бий болгох юм.
Мөнгөний хомсдлоос гаргах, зээлийн хүүг бууруулах, валютын ханшийг тогтвортой байлгах, их бүтээн байгуулалтыг эхлүүлэх зэрэг эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлж буй Чингис бондын хүүд Монгол Улс их хэмжээний төлбөр төлж байгаа гэсэн яриаг Эдийн засгийн хөгжлийн сайд албан ёсоор няцаалаа. Бондын хөрөнгийг аль нэг төсөлд зарцуулж эхэлтэл хүүгийн төлбөрт улсын төсвөөс нэг ч төгрөг төлөхгүй байх зохицуулалт менежментийг Монголбанк хийжээ.
Их бүтээн байгуулалтын бэлтгэл ажил маш шуурхай хийгдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд бондын эх үүсвэрийг захиран зарцуулах талаар Засгийн газраас албан ёсны шийдвэр гарах юм. Н.Батбаяр сайд төлөвлөлт хийгдэж буй зарим төслийн талаар мэдээлэл хийсэн ба дэд бүтэц буюу автозам болон төмөр зам, цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, цемент, арматурын үйлдвэр болон хот, суурин газрын дахин төлөвлөлт буюу “Гудамж”, “Сум” төслүүд, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт зэрэг маш олон салбарыг хамарсан хөгжлийн хөтөлбөр боловсруулж буйгаа дэлгэрэнгүй танилцуулав