logo
 Мэдээ, мэдээлэл Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 88 хувьтай байна

Мэдээ, мэдээлэл Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 88 хувьтай байна

2013/02/09
Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг 2013 оны 2 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээг авч ажиллаж байна. Улсын хэмжээнд 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 47000 гаруй мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлэхээс 88 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 264 албан тушаалтнаас 171 буюу 65 хувь нь мэдүүлгээ бүртгүүлээд байна.

Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд нийтийн албан тушаалтнаас мэдүүлгээ цаасаар гаргахаас гадна цахим хэлбэрээр хүлээн авч байгаа ба цахим хуудсанд нийт мэдүүлэг гаргагчдын 78 хувь нь бүртгүүлж, мэдүүлгээ цахим хэлбэрээр мэдүүлж байна.

Мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгүүлж эхэлсэнтэй холбоотой бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ИТХ, Увс аймгийн ЗДТГ, ИТХ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, ИТХ, Хэнтий аймгийн ИТХ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн ИТХ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд хангалтгүй зохион байгуулж байна.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш