logo
2013 оны 1 дүгээр сард хууль зүйн яаманд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2013 оны 1 дүгээр сард хууль зүйн яаманд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2013/02/09

Хууль зүйн яаманд 2013 оны 1 дүгээр сард иргэдээс биечлэн болон шуудангаар 112 өргөдөл, гомдол ирүүлсэн байна.
Үүнээс өнөөдрийн байдлаар 53 өргөдлийг эцэслэн шийдвэрлэн иргэнд хариу өгч, 59 өргөдөл хяналтад байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /нийгмийн асуудал шийдвэрлүүлэх, орон сууцтай холбоотой гэх мэт/-аар гаргасан 3 хүсэлтийг харъяалах байгууллагад уламжилан, 1 өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, хяналтад авсан.
Тус яаманд ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд холбогдох ажиллагаа, дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хариуцсан албан тушаалтнууд болон сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд, бусад байгууллагуудаар шалгуулан, баримт материалыг гаргуулан авч, шийдвэрлэлтэнд хяналт тавьж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг өргөдөл гаргагчид мэдэгдэн өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэж байна.
Шинэчлэлийн Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус хугацаанд Хууль зүйн яаманд талархал 1, санал хүсэлт 89, гомдол 9, шүүмжлэл 13 нийт 112 иргэд хандсаны 73 хүсэлтэд цаг тухайд нь хариу өгсөн. Нийт ирүүлсэн санал хүсэлтийг төрлөөр ангилбал цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, цагдаагийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, цаг үеийн байдалтай холбоотой асуудал дийлэнх хувийг эзэлж байв.
Өргөдөл, гомдлын агуулга бүтцийн судалгааг гарган хавсаргав.

Хууль зүйн яаманд ирсэн өргөдөл,
гомдлын агуулга, бүтцийн судалгаа

Огноо: 2012/12/26-2013/01/25

Агуулга

Бичгээр

Цахим

Нийт

Нийт өргөдөлтэй харьцуулсан

1.

Хуульчдын сонгон шалгаруулалттай холбоотой

4

-

4

3.45%

2.

Өмгөөлөгч, нотариат болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой

7

-

7

6.03%

3.

Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой

2

-

2

1.72%

4.

Ажилд орох, томилоуулах, ажлаас халагдсантай холбоотой

5

-

5

4.31%

5.

Архиваас материал хүссэн

1

-

1

0.86%

6.

Мөнгө, эд материалын тусламж авах хүсэлт

1

-

 1

0.86%

7.

Гэр, орон сууц хүссэн орон суууцны нөхцөл сайжруулах

4

-

4

3.45%

8.

Цагдаагийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай

22

-

22

19.64%

9.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй

19

-

19

16.38%

10.

Зарим хууль сахиулах /шүүх, прокурор, гааль/ байгууллага

10

-

10

8.62%

11.

Бусад байгууллагын харъяалалтай

1

-

1

0.86%

12.

Харъяа агентлаг, байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай

14

-

14

12.50%

13.

Хууль тогтоомжтой холбоотой

17

-

17

14.66%

14.

Бусад /цаг үеийн байдал, мэдээлэл, санал/

4

-

4

3.57%

15.

Албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол

1

-

1

0.89%

 

Бүгд

112

-

112

100%

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш