Хэдийгээр холбоотны хүчин Афганы армид аюулгүй байдлаа хамгаалах эрх мэдлийг өгч эхлээд байгаа ч хүчирхийлэл, халдлага гарсаар байна. Талибчууд тактикаа өөрчилж Афганы улс төрчдийн амь насанд халдах нь ихэссэн байна.
Хэрэв та Афган эмэгтэй, ялангуяа парламентын гишүүн эмэгтэй бол өөрийнхөө аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах ёстой. Тэр тусмаа 2 жаахан охинтой бол бүр ч аюултай. Фазиа Кафи бол Афганы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч нэгэн юм. Хуучны уламжлал, Талибаны болон лалын шашны хууль дүрмээр эмэгтэйчүүдийн зарим эрх Афганд зөрчигдсөн байдаг байна. Фазиагийн эцэг мөн парламентын гишүүн байсан. Гэсэн ч Мужахадинчуудад алагдсан. ЗХУ-ын эсрэг явуулж байсан дайнаа зогсоо гэснийх нь төлөө Мужахадинчууд эцгийнх нь амийг хороожээ. Түүний ах мөн алагдсан. Өнгөрсөн 7 хоногт Фазиа амь насыг хөнөөхөөр завдсан оролдлого гарчээ. Афганы ерөнхийлөгч Хамид Карзайн зөвлөхөөр ажилладаг нэгэн Фазиа Кафи болон Афганы парламентын гишүүдийг оройн зоогонд урьжээ. Гэтэл гэнэт зэвсэглэсэн этгээдүүд дайран орж оройн зоог барьж байсан улс төрчид рүү гал нээн гэрийн эзэн Хамид Карзайн зөвлөхийг хороожээ. Мөрдөн байцаалт явагдаж байгаа ч Фазиа Кафи оройн зоогон дээр өөрийг нь хороох гэж байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа юм байна. Учир нь тэр халдлага анхных нь байгаагүй. Түүний сонгуулийн компанит ажлын үеэр зэвсэгт этгээдүүд хэд хэдэн удаа амь насанд нь халдах гэж оролджээ. Фазиа Кафи аюулгүй байдлаа АК-47 буугаар зэвсэглэсэн бие хамгаалагчдадаа даатгажээ. Ерөнхийлөгч Хамид Карзайн дүү олон жил хамт ажилласан бие хамгаалагчийнхаа гарт амиа алдсан гэхээр хэнд итгэх, үгүй нь бас л ээдрээтэй. Холбоотны хүчин цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш эрх мэдлээ алдаж, шахаанд ороод байгаа Талибчууд тактикаа өөрчилж, одоогийн засгийн газар болон парламентын гишүүдийн амь насанд халдах нь элбэг болжээ.