Оюутан сурагчдын хичээл эхлэх дөхөхөөр найр наадам, амралт, зугаалга хийн тансаглаж байсан хүмүүс гэнэт л “ухаан ордог”. “Нарантуул” захын ачаалал хэрээс хэтэрч, “бэлтэй” зарим нь газар үзэнгээ хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангахаар Эрээн хотыг зүглэнэ. Эндээс авснаас Эрээнээс авбал хамаагүй хямд тусна гэсэн хүмүүсийн зөвөлгөөг даган Эрээнийг зорихоор санаа шулуудаад байгаа хүмүүст өөрийн нүдээр харсандаа тулгуурлан хэдэн зөвөлгөө өгөхөөр шийдэв.
Эрээнийг зорих наймаачдын хөдөлгөөн маш идэвхжсэн болохоор та явах гэж байгаа бол өнөөдрөөс эхлэн галт тэрэгний тасалбараа хөөцөлдсөн нь дээр. Тэндээс хямдыг сонгохоор шийдсэн болохоор хамгийн хямдаар явах арга хайж л байгаа байх. Тийм бол Улаанбаатараас Замын-Үүд орох галт тэргэнд суусан нь дээр. Нийтийн буюу суугаагаараа явсаар хүрэх тасалбар авбал 11 мянган орчим төгрөг зарна. Харин олны дунд ч гэсэн сүүж амраах ортой бол 16 мянга, хаалгаа хааж аваад тухтай нь аргагүй унтах тасалгаат вагонд явья гэвэл 30 гаруй мянгыг төлнө. Харин Улаанбаатараас шууд Эрээн орно гэвэл тасалбарын үнэ нь 51 мянган төгрөг юм билээ.
Тасалбар олж аваад галт тэргэндээ суухаасаа өмнө замын хүнсээ жаахан базаасан нь дээр. Халуун зун ямар нь мэдэгдэхгүй хоол авч идээд гэдэс эвгүйтвэл хүний газар хэцүүдэх болохоор гэрийн хоол л дээр гэж зөвлөмөөр байна.
Галт тэрэг Замын-Үүдэд зогсон үйлчлэгч хаалгаа нээнгүүт болж өгвөл хамгийн түрүүнд буугаад эгнээд зогссон “Уаз 469” болоод микро автобус руу хар хурдаараа гүйгээрэй. Та хамгийн түрүүний унаанд сууж чадвал бусдаас түрүүлж хил гарч Эрээнд очно гэсэн үг. Бараг долоо хоног бүр урд хөршийг зүглэн бараа дарж ирдэг наймаачид танаас хурдан гүйх байх. Гэхдээ хэн хурдан хөдөлсөн нь л өрсөнө шүү дээ.
Машинд суудлынх нь тоогоор сууна гэсэн ойлголт байхгүй. 2-3-аараа давхарлаж суух болно. Таван хүний суудалтай машинд 17 хүн суусан удаатай гэж гайхуулан зогсоо жолоочийг ч харж байлаа. Ингээд хэдэн ч хүнийг өвөр дээрээ суулгасан бай хамаагүй 60 юань буюу 12000 төгрөг төлнө. Машинд суугаад асуудал бас шийдэгдчихгүй ээ. Монголын хил дээр очоод машинаасаа үсрэн бууж шалган нэвтрүүлэх газарт оочерлоно. Дараа нь Хятадын хил дээр бас бууж оочерлоно. Ингэж бууж, сууж явсаар Эрээн хотод ирнэ дээ.
Юуны түрүүнд нэг зочид буудал олж авах хэрэг гарна. Наймаачид бараагаа зөөхөд ойрыг нь бодоод зээл /манайхаар бол хар зах нь юм билээ/ доторх буудлыг сонгодог юм байна. Тэр буудлын үнэ нь хоногийн 15-20 юань буюу 3000-4000 төгрөг. Үйлчилгээ, ариун цэвэр энэ тэрийн талаар та шаардлага тавих ямар ч боломжгүй. Дуугүйхэн ганц нэг хонож аваад л буцсан нь дээр. Арай дээр буудал нь хоногийн 80-150 юань байдаг юм байна. 16-30 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг. Энэ буудлууд хүн байрлахад арай л дээр.
За ингээд буух газрын асуудал шийдэгдсэн болохоор хямд бараа авах гэж байгаа хүмүүс зээлийг л зорино. “Нарантуул” захын павильон байдаг даа. Тийм л газрууд зээлд байна. Та хуучин цагийнх шиг хужаагууд “сайн найзаа, хэдийг авах вэ” гээд дагаад гүйдэг гэж андуурав аа. Тэр цаг хэдийнэ өнгөрчээ. Тэд тэнгэрт хадсан үнэ хэлнэ. Хэд гурван цаасаар буулгаад дахиад доошоо үнэ байхгүй гээд цаашаа харчихна. Бүр сайн шалах юм бол цаашаа яваа гээд хөөдөг гэж наймаачид ярьж байсан. Тэндэхийн хужаа нар наймаачин мөн үү биш үү гэдгийг хараад л ялгана. Олноор нь авч хужаад өм цөм ашиг оруулахгүй хүнд үнээ маш өндөр хэлнэ. Ганц өмд авна гэвэл наймаачид бөөнөөр нь аваад “Нарантуул” дээр үнэ нэмэн зардаг үнээс ч өндөр ханшаар авах вий. Тийм болохоор замын зардал гарздаж, цаг хугацаа үрэн барин ганц нэг хувцасны төлөө явах хэрэггүй л болов уу гэж хүмүүст хэлмээр санагдсан.
Зээлээр бэдэрч бэдэрч хэдэн хувцас, жаал жуул юм авсан хүмүүст буцах гэдэг нэг асуудал тулгарна. Зээлийн үүдэнд зогсож байгаа машинуудыг бараадсан дээр. Үнэ нь 80 юань буюу 16 мянган төгрөг. Хэд гурваараа давхарлаж суухын хажуугаар наймаачдын цүнхтэй бараа дарж алчих гээд ихээхэн асуудалтай. Хэрвээ хил хаах цаг жаахан дөхчихвөл нөгөө машины жолооч нар үнээ нэмчихнэ. 100 юань, 200 ч хүргэсэн тохиолдлыг тэнд зорчиж явахдаа харж байсан.
Буцах замд хятадуудын авах татаас их. Эрээн хотод ямар нэг гэмт хэрэг зөрчил гаргаагүй гэсэн бичиг 5 юань, хятадын хилийн зурвасаар дайран өнгөрсний төлбөр 5 юань гэх мэтээр алхам тутамдаа мөнгө төлнө.
Хужаа нар монголчуудаас мөнгө саахдаа гарамгай. Зээл гээд байгаа тэр газарт байрладаг хоолны газарт зөвхөн монголчууд л хоол иддэг юм байна. Тэр газарт хооллох бол аяга тавагны төлбөрт заавал 1 юань төлнө. Нэг таваг, хоёр аяга гялгар уутанд боогоод түүн дээрээ монголоор ийн бичсэн байх аж. “Эрээн хотын эрүүлийг хамгаалах газраас буулгасан шийдвэр. Ариутгасан аяга тавгийг хоолон гэр заавал хэрэглэнэ. Түүнийг хэрэглэсний төлбөр 1 юань. Таны төлсөн 1 юань Эрээн хотын эрүүлийг хамгаалах санд хуримтлагдана”. Нэг иймэрхүү утгатай. Гэхдээ бараг үг бүр нь алдаатай. Тэгээд хоолны газрын бүх зүйлийг ариутгасан юм уу гэхээр бас үгүй юм. Хэрэглэдэг халбага, сэрээ, савхан дээр нь ялаа нисч буугаад байж байх аж. Тэгэхээр үүнийг монгол наймаачдаас мөнгө саах арга гэж үзэхээс өөр аргагүй байгаа биз дээ. Тэгээд яахаараа монголчууд Эрээний хужаа нарын эрүүл мэндийн санд мөнгө хуримтлуулах ёстой гэж. Энэ мэт асуудлыг би ухаад ухаад ойлгоогүй.
Энэ мэт бэрхшээлийг хамаагүй гэж үзэж байвал өнөөдрөөс эхлээд тасалбар олохоор хөөцөлд гэж хэлмээр байна. Гэхдээ дээр дурдсанаас өөр олон олон хэцүү зүйл байгаа гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй явах хэрэгтэйг сануулах юун.
Ш.Сонор
www.shuum.mn