logo
Стросс Каныг буруутгасан эмэгтэй анх удаа ярилцлага өглөө

Стросс Каныг буруутгасан эмэгтэй анх удаа ярилцлага өглөө

2011/07/27
ОУВС-ын ерөнхийлөгч асан Доминик Страус Каныг өөрийг нь хүчиндэхээр завдсан гэж буруутгасан зочид буудлын үйлчлэгч эмэгтэй олны анхаарлыг ихээр татаж байна. Тэрээр өөрт нь чухам юу тохиолдсон талаар хэвлэлийнхэнд ярьжээ. Newsweek сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ Нафисатү Диалөү хэлэхдээ Стросс Кан солиотой хүн шиг харагдаж байсан гэсэн байна. Мөн Стросс Кан буудлын өрөөнд орсон даруйд над руу дайрсан гэж тэрээр ярьсан байна. Харин 62 настай ОУВС-ын ерөнхийлөгч асан өөрийг нь буруутгасан хэргүүдийг удаа дараа няцаасан бөгөөд түүний өмгөөлөгч нар Диалөүгийн ярилцлагыг мөнгө салгах гэсэн хамгийн сүүлийн арга гэж нэрлэжээ.  
Стросс Канн өөрийг нь хүчиндэхээр завдсан шөнө юу болсон талаар ярьсан зүйлээ өөрчилсөн, Америкт орогнохын тулд Гвинейд олон хүнд хүчиндүүлсэн талаар санаанаасаа зохиож ярьсан зэрэг нь зочид буудлын үйлчлэгч Диалөүгийн үнэн ярьж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш