logo
Хайди Клум дахин гэрлэнэ гэж бодохгүй байна

Хайди Клум дахин гэрлэнэ гэж бодохгүй байна

2013/02/15
Өнгөрсөн оны шуугиан тарьсан салалтуудын нэгд Германы супер  модель Хайди  Клум болон дуучин Сил нарын салалт байсан. Хэдийгээр дөрвөн хүүхдийн эцэг эх болж зургаан жил аз жаргалтай амьдарч байсан ч энэ амьдралаа эцэслэн өөр өөрсдийн замаар замнах болсон. Гэсэн ч тэд хэн хэн нь энэ салалтад хэт их цочролд орж сэтгэлээр унасангүй.  Хосуудын салалтад Хайди Клумыг илүүтэйгээр буруутгадаг.

Саяхан “Marie Claire” сэтгүүлд Хайди Клум ярилцлага өгсөн бөгөөд тэрээр одоогийн амьдралынхаа тухайд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр энэ ярилцлагадаа “Хэдийгээр Сил бид хоёр салсан ч гэсэн хүүхдүүд маань бас бидний хэн хэн нь тун сайн байгаа, сэтгэл санаа төдийгүй эрүүл мэнд маань ч сайн байгаа” гэсэн байна. Харин түүнийг бие хамгаалагч Кристинтэйгээ гэрлэх эсэх талаар асуухад “Би дахин гэрлэнэ гэж бодохгүй байна.  Хэрэв гэрлэхээр боллоо гэж бодоход дор хаяж 10 жилийн дараа байх болно. Нас нэлээд хэвийсэн үедээ л дахин гэрлэж болох юм” хэмээн ам бардам хариулжээ. Хайди Клум болон Кристин нарын харилцаа дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш