logo
Төгс төгөлдөр биш мөртлөө биеэ гайхам авч явдаг хүүхэн байдаг...

Төгс төгөлдөр биш мөртлөө биеэ гайхам авч явдаг хүүхэн байдаг...

2013/02/15

Хүний амжилт сэтгэл санаанаас үүдэлтэй. Бүсгүй хүн сэтгэл санаагаа өгөхийн тулд өдөрт 3 удаа өөрийгөө толинд харж “би ямар хөөрхөн юм вэ? Ямар гоё юм бэ?” гэж өөртөө хэлэх ёстой. Энэ бол тун сайн арга. Төгс төгөлдөр гэмээргүй бие хаатай бүсгүй чөлөөтэй гайхам биеэ авч явж байна. Түүнд олон сайхан найз нөхөд, танилууд, хайртай эр бий. Гэтэл олонхи эмэгтэйчүүд төөрөгдөлд автдаг.

Тэд биенийхээ аль нэг хэсгийг засчих юм бол, амжилт, хайр дурлал, нөхөр өөрөө хүрээд ирэх мэтээр төөрөлдөнө. Гэхдээ илүүдэл жин сайн гэх гээд байгаа юм биш. Болж өгвөл тоортноос татгалзаж боломжийн хирээр дасгал хийгээд байвал мэдээж сайн. Эмэгтэй хүн өөрийгөө толинд харах үед хоёр шал өөр байдал төрдөг. Эхнийх нь тэр өөрийгөө засах тухай хүсэлд автах явдал юм. Энэ их бүтэлгүй зам арай гэж харвингаа үгүй хийтэл хөхөө томруулах хэрэг гарах гэх мэтээр төгсгөлгүй үргэлжилдэг.

Ийм байдалд бүр хэт автсан эмэгтэйчүүд өөртөө мэс засал хийлгэж эхэлдэг. Мөн галзуу юм шиг дасгал хийх, гоо сайхны салон хэсэх, моодны хувцас хөөх зэргээр туйлширч эхэлдэг байна. Тэгэхээр толинд харах үедээ өөрийгөө засах бодолд автах биш харин өөртөө хандах дотоод хандлагаа өөрчлөх замыг л сонгоорой. Хүн бүр давтагдашгүй хүүхэн. Яг ийм хүүхнийг хүсч байгаа нэг эр бас бий шүү.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш