logo
2012 онд гэмт хэргийн улмаас 654 хүний амь эрсдэж, 22 орчим сая төгрөгийн хохирол учирчээ

2012 онд гэмт хэргийн улмаас 654 хүний амь эрсдэж, 22 орчим сая төгрөгийн хохирол учирчээ

2013/02/18
Монгол Улсын шүүхүүдийн 2012 оны шүүн таслах ажлын дүн гарсан байна.

Анхан шатны шүүхүүд 2012 онд 10672 хүнд холбогдох 7065 эрүүгийн хэрэг хүлээн авчээ. Үүнээс 851 хүнд холбогдох 472 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, цагаатгах тогтоолоор 219 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 8324 хүнд холбогдох 6161 хэргийг таслан шийдвэрлэжээ.  

Энэ нь өнгөрсөн оноос шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 4,8 хувиар, ял шийтгүүлэгчид 1,4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах гэмт хэрэгт 262, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт 288, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2191, танхайрах 1172, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт 464, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 966, албан тушаалын гэмт хэрэгт 36, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгт 77 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.  

Ял шийтгүүлэгчдийн  дотор насанд хүрээгүй хүн 570, эмэгтэйчүүд 726, гадаадын харьяат 39, урьд ял шийтгүүлсэн 1544, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1498, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1717, ажил сургуульгүй хүмүүс 5471 байна.  

Шүүх ял шийтгүүлсэн насанд хүрээгүй 570 хүний 382-ынх нь хорих ялыг хуульд заасны дагуу хойшлуулж, 132 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ.

Гэмт хэргийн улмаас нийтдээ 21 тэрбум 982 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 654 хүний амь хохирч, 2963  хүний биед (хүнд, хүндэвтэр, хөнгөн) гэмтэл учирчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш