logo
ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байр зарагдсан эсэхийг шалгана

ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байр зарагдсан эсэхийг шалгана

2013/02/18
ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байр зарагдсан гэх мэдээлэл цацагдсантай холбогдуулан Герман, ОХУ-ын Элчин сайдын яаманд санхүүгийн шалгалт хийхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өчигдөр ОХУ-ыг зорьжээ. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гадаад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын төсвийн гүйцэтгэлийг хянаж, шалгах зорилгоор ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн энэ сарын 25- ныг хүртэл Герман, ОХУд ажиллана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш