БНАСАУ-ын зүүн-хойд хэсгийн Пхунгери полигон дээр сүүлийн өдрүүдэд газар доорх шинэ туршилтанд бэлтгэж байж болох нилээд идэвхитэй байдал ажиглагдсан байна. Энэ тухай өмнөд-солонгосын “Чунань ильбо” сонинд мэдээллээд, умардын полигонтой ойролцоо байдаг хоёр хонгилын орчимд төрөл бүрийн хүнд техникийн идэвхижилт өндөр байгааг тэмдэглэжээ. Хэвлэлд өгүүлснээр, ачааны машинууд нь хонгилуудад шороо, элс болон уулын баяжмалуудыг хүргэж байгаа аж. Эдгээр материалууд нь цөмийн туршилтуудыг явуулахад хонгилуудыг булахад шаардагддаг байна. Ийм үйл ажиллагааг Пхеньян өнгөрсөн мягмар гаригт газар доорхи дэлбэрэлтийн өмнө явуулж байжээ. Эдгээр баримтууд нь БНАСАУ ойрын үед бас нэг туршилт явуулах гэж буйг гэрчилж банйа гэж өмнөд-солонгосын сонин тэмдэглэсэн байна. Японы ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, баасан гаригт Пхеньян АНУ-ын даралт шахалтыг дарах зорилгоор дахин нилээд хэдэн цөмийн туршилтууд явуулах гэж байгаа төлөвлөгөөнийхөө тухай Хятад улсад мэдэгдсэн аж.