«Японы гайхамшгийн нууц» юунд байв? Яаж Япон улс дайнд ялагдсныхаа уршгийг түргэн даван арилгаж, дэлхийн хөгжингүй эдийн засагтай том гүрэн улс болсон бэ? Эдийн засагчид төдийгүй түүхчид эдгээр асуултад хариулж байна.
Японы ажилсаг ажилчин албан хаагчид, японы хүнд сурталтнуудын мэдлэг боловсрол, америкийн санхүүгийн өгөөмөр тусламж зэрэг гурван хүчин зүйл Япон улс дайнаас хойш түргэн сэргэн босоход нөлөөлсэн гэдэг.
Эхний хоёр хүчин зүйл эргэлзээгүй байхад 3 дахь нь хэд хэдэн асуудлыг үүсгэж байна. Мэдээжээр Азид коммунизмыг дэлгэрүүлэх замд саад тотгор учруулахын тулд АНУ-аас Японд тусласан. Гэвч тус улс Японыг өөрий нь эдийн засгийн өрсөлдөгч болгох гээгүй байсан. Тэгвэл Япон улс дээд зэргийн аж үйлдвэр, ШУ-тай болоход хаанаас хөрөнгө мөнгө авсан бэ?
Түүхчид тэнгисчин Имурио Исокавагийн гэр бүлийн түүхийг анхааралтай судлахыг санал болгов.
Түүх нь 1904 онд эхлэжээ. Тэр үед оросын «Аметист» хэрэх онгоц Өмнөд Хятадын тэнгист Данагаас холгүй японы № 125 мина зөөгч онгоцыг живүүлжээ. 1906 оны эхээр францын «Круле» завь салаар яваа тамирдсан туранхай тэнгисчнийг Хойд Аннамагийн эрэг хавьд илрүүлэв. Намайг Имурио Исокава гэдэг. Би №125 мина зөөгч хөлгийн багийн амь мэнд үлдсэн цорын ганц гишүүн юм. Параселийн нэгэн аралд ганцаараа 1,5 жил амьдарсан гэж далайчин өгүүлжээ.
Тэр Япон улсад буцаад гурван жил сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Дараа нь цэргийн яамны тэтгэврээр гэр бүлтэйгээ амьдарсан байна. Тэр арал дээр олж илрүүлсэн гайхамшигт дармал эд эрдэнэсийн тухай эмч нар болон төрөл төрөгсөддөө өгүүлсэн. Гэвч тэд далайчинд итгэхгүй байв. Гэвч 1945 оны эхээр Токиогоос хүмүүс талийгаач Исокавагийн ар гэрт очиж, эрдэнэсийн тухай далайчны яриаг их сонирхов. Тэгэхдээ уулзалт ярианы тухай мэдээлэхгүй хүсэлт тавьжээ.
1945 оны 6-р сард японы I-409 шумбагч онгоц Параселийн нэгэн аралд ойртов. Түүний ахмад ба багийн гишүүд японы цэргийн тагнуулын хүмүүст захирагдаж байсан. Тэнгисчид хэдэн торх эрэг хавийн хавцалаас гаргаж онгоцонд ачсаныг агаараас харсан гэж хожим дайсны хөлгийн гэнэтийн дайралтаас хамгаалах усанд буух нисэх онгоцны нисэгч өгүүлжээ. Эдгээр торхонд чухам юу байсныг далайчидад мэдээлээгүй. Дараа нь бүх далайчныг камиказе хэмээх шумбагч хөлөг онгоцуудаар хуваарьлсан билээ.
1955 онд дээрх нисэх онгоцны нисэгч Нагасаки хотын гудамжад шумбагч онгоцны багийн даргатай санамсаргүй тааралдсан байна. Нөгөө хэдэн торх сувд түүний дотор их үнэтэй хар сувд дүүрэн байсныг тагнуулын офицеруудээс нууцаар шагайж харснаа тэрээр өгүүлжээ. Хориод торх тус тус бараг 100 кг жинтэй байсан. Тэр үед эдгээр торход хийсэн сувд 10-15 тэрбум долларын үнэтэй байжээ.
Энэ сувдыг хаанаас авч нууж далдлсан бэ? Сувд ХУ1 зууны үед Параселийн нэгэн аралд баазтай байсан малайн далайн дээрэмчин Бумбгвар Анамбасугийн өмч байсан гэдэг. Имурио Исокава тэр арал дээр эрдэнэс олсон юм. I-409 шумбагч хөлөг онгоцонд ачсан сувдыг хаашаа явуулсан бэ?
Дайны дараа бараг 10 сая долларын өртөг бүхий хэдэн хар сувд Техассын нефтийн үйлдвэрийн эзэн Жон Синкстоны цуглуулгад байсан юм. Тэр америкийн «Радиотехникс» пүүсийн ерөнхий нябо Рональд Смиттай харилцаа холбоотой байсан аж. Дайны дараагаар хоёр япон хүн дампуурах ирмэгт тулсан пүүсийн ажлын өрөөнд ирж, 1943 онд үндэслэн байгуулагдснаасаа хойшхи пүүсийн бүх боловсруулалтыг чемодан сувдаар солих санал тавьсан тухай Рональд Смит өгүүлэв. Америкчууд зөвшөөрч, нэг үе тансаг амьдарч, эцэст үгүйрэн хоосорсон юм. Харин Япон улсад цэргийн ба энгийн янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх пүүс бий болжээ.
Европ буюу Америкт байгаа нэлээд үнэтэй хар сувдын түүхийг сонирхвол дайны дараа дэлхий даяар аялаж, чемодан дүүрэн сувдаар цоо шинэ техникийн боловсруулалтыг худалдан авч байсан хэдэн япон хүний ул мөр илрэн тодорч мэднэ.
Эх сурвалж: Оросын дуу хоолой