logo
Солирын хэлтэрхийнүүдийг эрж хайх ажлыг зогсоолоо

Солирын хэлтэрхийнүүдийг эрж хайх ажлыг зогсоолоо

2013/02/18
Челябинск мужид дэлбэрсэн солирын хэлтэрхийнүүдийг эрж хайх ажлыг зогсоолоо гэж тус мужийн дэд амбан захирагч Игорь Мурог мэдээлсэн байна. Чебаркуль нууранд эрэл хайгуулын ажлыг явуулсан ба энэ нуур нь ижил нэртэй хотоосоо 1 километр зайд байдаг юм. Мөн өөр хоёр газар эрэл хайгуул хийсэн байна. Чебаркуль нууран дээр үүссэн цоорхойг солирын хэлтэрхийнүүдийн унасан газар гэж эхлээд үзэж байсан боловч энэ цоорхой өөр шалтгаанаар үүссэн болох нь тогтоогдсон гэж дэд амбан ахирагч мэдээлсэн байна. Тус бүсийн амьдрал хэвийн байдалд эргэн орсон байна. Цацраг идэвхижилийн хэмжээ хэвийн байна. Солир унах үеэр нилээд эвдэрч хэмхэрсэн Челябинск мужийн нийгмийн ач холбогдолтой гурван объектын техникийн бүрэн бүтэн байдалд аврагчид өнөөдөр шалгалт хийнэ гэж ОХУ-ын ОБЯ-наас мэдээлсэн байна. Бямба гаригт Челябинск хотын цайрын заводын концентратын агуулах болон хотын 2 эмнэлэгийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үнэлгээ өгсөн гэж тус яам мэдээлсэн байна. АНУ-ын Геологийн албаны газар хөдлөлт судлалын станц солирын дэлбэрэлтийн үеэр 4 баллын газар хөдлөлттэй тэнцэх газрын чичиргээг бүртгэж авсан байна. НАСА-гийн шинжээчдийн үнэлгээгээр манай Дэлхийн агаар мандалд 10 мянган тонн жинтэй, 17 метр урт сансарын биет орсон байна. Барагцаагаар 20 километрийн өндөрт дэлбэрэлт болсон ба гаргасан эрчим хүч нь 500 килотонн тротилийн эквиваленттай тэнцсэн байна. Энэ дэлбэрэлт нь Хиросимо хот дээр хаясан бөмбөгнөөс 30 дахин илүү юм. Энэ солир нь 1908 онд унасан Тунгуссын солироос хойш манай дэлхий дээр унасан хамгийн том тэнгэрийн биет юм. ОУ-ын таван мужид “солирын бороо” ажиглагдсан байна. Солирын хэлтэрхийнүүд унаснаас болж 1200 хүн хэлмэгдэж, 50 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна. Хор уршиг нь 1 тэрбум рубль буюу 25 сая евро болсон байна. Солирын уналтаас болж хэлмэгдсэн хүмүүс болон нутгийн оршин суугчидад сэтгэл санааны тусламж үзүүлэх хямралын төвийг өнөөдөр Челябинск хотод нээж байна гэж тус хотын захиргаа мэдээлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш