logo
Монгол, ОХУ-ын БХЯ-дын сайд нар цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэнэ

Монгол, ОХУ-ын БХЯ-дын сайд нар цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэнэ

2013/02/18
Монгол улсын БХЯ-ны сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж байна. ОУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал Сергей Шойгутай хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа аж. Хэлэлцээрийн явцад хоёр улсын батлан хамгаалах байгууллагуудын удирдагчид цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын төлөвийг хэлэлцэх ба олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах цаг үеийн асуудлуудыг авч үзэх болно гэж ОХУ-ын Батлан Хамгаалах яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу монголын зочид Москва муж дахь Цэргийн баруун тойргийн мото буудлагын 5-р тусгай бригад дээр очих ба сургалт материалын бааз, байлдааны бэлтгэлийн зохион байгуулалт, нэгтгэлийн цэргийн албан хаагчдын ахуй болон алба хаах нөхцөл зэрэгтэй танилцах юм байна. Айлчлал 2–р сарын 21-нд өндөрлөнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш