Мьянмад хүний эрхийн байдал бага зэрэг сайжирч байгаа ч гэсэн ноцтой зөрчил гарсаар байна. НҮБ энэ тухай мэдээлсэн байна. НҮБ-ын төлөөлөгчид Мьянмад айлчилсны дараа хийсэн илтгэлдээ Качин мужид ямарч үндэслэлгүйгээр хүмүүсийг баривчилж, эрүүдэн шүүх ажил үргэлжилсээр байна гэж мэдээлсэн байна. Тус улсын баруун нутагт байрладаг 120 гаруй мянган хүнтэй дүрвэгсэдийн лагерийн байдал үнэхээр хүнд хэцүү байгаа тухай мэдээ ирсээр байна. Гэхдээ тус улсад улс төрийн шинэчлэл хийх ажилд зохих ахиц дэвшил байна гэж НҮБ-ын төлөөлөгч тэмдэглэлээ. Угсаатны мөргөлдөөнийг зохицуулах тал дээр шийдвэртэй үйл ажиллагаа явуулхыг тус улсын засгийн газарт тэрээр уриалсан байна гэж Би-Би-Си мэдээлсэн байна.