ОХУ-ын Алс Дорнодод оргилж байгаа Шивелуч, Карымский, Кизимен, Хавтгай Толбанчик зэрэг дөрвөн галт уул нь агаарын тээвэр болон нисэх хүчинд аюултай гэж үзэн улбар шар түвшин зарлав. ОУ-ын ШУА-ийн Геофизикийн алба энэ тухай мэдээлсэн байна. Эдгээр галт уулнаас гарч байгаа үнсний жижиг хэсгүүд онгоцны хөдөлгүүрт орж сүйрэлд хүргэж магадгүй аж. Шевелуч, Хавтгай Толбанчик уулнуудын чичирхийлэл өндөр, эдгээр уулнуудын тогоонд хэт халуун байдал бүртгэгдсэн байна. Харин ойр орчных нь оршин суугчидад аюул байхгүй гэж мэдэгджээ.