Энэ удаагийн “Дугаарын зочин” булангийнхаа ярилцлагын эзэнтэйгээ нэгэн “кофе шоп”-д уулзахаар болсон юм. Болзсон газраа очтол хар малгайтай цамцтай, хар кофе уугаад сууж байсан донжтой залуу манай зочин байлаа. Эрч хүчээр дүүрэн, юм бүхнийг өөдрөг, тодоор хардаг энэ залууг уншигч та бүхэн “Бодлын хулгайч”, “Дэв”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран сайхны киноны зургийн найруулагч, ерөнхий зураглаачаар ажилласан Д. Ангараг гэвэл андахгүй мэдэх байх аа. Асуулт бүхэнд минь үнэн сэтгэлээсээ, өөрийхөөрөө хариулж байсан түүнээс асар их эрч хүчийг мэдэрсэн юм. Ингээд Соёлын тэргүүний ажилтан, Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн, гэрэл зурагчин, кино зураглаач Д. Ангарагтай уран бүтээлийнх талаар ярилцсанаа толилуулъя.
-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та “Ану хатан” түүхэн уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласан. Энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо.
Баярлалаа. Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. “Ану хатан” кино маань ерөнхийдөө хоёр жилийн хугацаанд хийгдсэн. Хамгийн анх Т.Алтантуяа найруулагч надад санал тавьсан. Яг тэр үед би “Бодлын хулгайч” кинон дээр ажиллаж байсан л даа. Энэ ажил маань арай дуусаагүй байсан юм. тэгээд санал тавихад би шууд зөвшөөрч чадаагүй. Миний хувьд анхны түүхэн кино байсан учраас шууд шийдвэр гаргалгүй бодох хэрэгтэй болсон. Тийм учраас “Ану хатан” кинонд ажиллах саналыг эмзэгээр хүлээж авсан. Тэгээд саналыг хүлээж аваад хамгийн түрүүнд ямар баг бүрдэх бол гэж бодсон. Ер нь миний баримталдаг зарчим бол багийг хамгийн чухалд тооцдог. Кино баг сайн байж сайн кино хийнэ. Муухан баг бүрдчих юм бол мэдээж ажлын явц удааширч үр дүнд хүрэхгүй шүү дээ. Анх “Ану хатан”-ны кино найруулагчаар О. Бат- Өлзий найруулагч, ерөнхий зураачаар нь Цоg, мөн уг киноны casting найруулагч Т. Алтантуяа тэгээд би гээд толгой баг бүрдсэн. Тэгээд төсөл маань эхлээд зохиол нь ч нилээд хэд засагдаж О. Бат- Өлзий найруулагч тодорхой шалтгааны улмаас нэрээ татаж авсан. Тиймээс Т. Алтантуяа ерөнхий найруулагчаар ажилласан юм. Зураг авалт 4 сарын 1-нд эхэлсэн. Би энэ багтаа сэтгэл хангалуун байгаа. Мэдээж аливаа уран бүтээл бүр үзэгчдэд хүрснийхээ дараа сайн муу шүүмжлэлийг дагуулж байдаг. “Ану хатан” кино маань ч ялгаагүй. Зарим нэг нь өндөр сэтгэгдэлтэй байхад зарим сэтгэл дундуур байна. Энэ нь харьцангуй ойлголт л доо. Гэхдээ энэ кинонд маш сайн баг ажилласан учраас багаараа их бахархаж байна.
-“Ану хатан” түүхэн кино, та ч түүхэн киноны зураглаачаар анх удаа ажилласан гэсэн. Анхны бүхэн амархан байдаггүй шүү дээ. Хүндрэл бэрхшээл хэр гарч байв?
Мэдээж бэрхшээл байлгүй яахав. Тулааны хэсгийн зураг авалт байна. Тэр хэсгийн зураг авалтанд 4 хоногийн хугацаатай 100 цэрэг ирсэн байсан юм. Тэгээд 100 цэргээ Ойрдын хувцас өмсөөд Ойрдууд дайрч байгаа хэсгийн зургыг аваад дахиад Манжийн хувцас өмсөөд Манжууд болгож авна. Өөрөөр хэлвэл 200 цэрэг болгож зургыг нь аваад дахиад 2 хэсэг хуваагаад хоорондоо байлдаж байгаагаар зургыг нь авсан. Энэ нь үнэхээр бэрхшээлтэй байсан. Хэрвээ бидэнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ахиухан байсан бол сэтгэлд хүрсэн хэмжээндээ хийх боломж байсан л даа. Гэхдээ энэ нь бодож байсан хэмжээндээ хүртэл хийж чадаагүй гэж байгаа юм биш. Хэрвээ шаардлагатай бүхэн хангалттай байсан бол илүү их үр дүнд хүрэх байсан гэж хэлэхийг хүслээ. Ер нь тулааны зураг авна гэдэг хэцүү юм байна лээ. Би тулааны талаар “А” ч байхгүй. Надаас зарим нэг уран бүтээлч асууж байсан л даа. Чи Хятадад сургууль төгссөн юм чинь тулаантай киног галзуу хийнэ биз дээ гэж. Гэтэл Америк, Хятад, Монгол хаана ч байсан тулаантай киног тэгж авдаг, хайрын зургыг ингэж авна гэж заахгүй л дээ. Ерөнхий онолыг нь л заана. Тэр онол дээрээ өөрийнхөө practic нэмээд тухайн зургаа авна шүү дээ. Тулаантай кино үзээд амархан санагддаг. Харахад нэгийгээ цохиод л нөгөөдөх нь үхээд л. Харин энэ бүхний зургыг авна гэдэг амар биш. Аль өнцгөөс нь харуулах вэ?, цохилтыг аль талаас нь авбал хуурамч гэж мэдэгдэхгүй байх вэ? гэдгийг харах хэрэгтэй. Манай киноны тулааны найруулагчаар Аска ажиллаж надад “story board”-ыг нь зурж өгч, 1-р найруулагчаар Агар, эвлүүлгийн найруулагч Тансаг гээд залуу ажилласан. Ерөнхийдөө хоорондоо нилээд ярьж байгаад тулааны зургыг авсан. Харин өөр хэсгийн зураг авалтанд ямар нэгэн бэрхшээл тулгараагүй.
-Уран бүтээлч хүн байнга суралцаж байдаг шүү дээ. Тэгэхээр “Ану хатан” түүхэн кино таны хувьд тулаантай зураг авалтын талаар нилээд их туршлага болж чадсан юм байна. Тийм үү?
Тэгэлгүй яахав. Ер нь өмнө нь харж байгаагүй ертөнцөд орж зургаа авахад тэр зүйлээ илүү гаргаж чаддаг юм шиг санагдсан. Жишээ нь “Бодлын хулгайч” киноны зураг авалтыг хийх гэж шоронд очиж үзсэн. Тэр дотор байгаа хүмүүстэй хамт хоол идэж, тамхиа хувааж татаад сууж байхад ер нь бүх л зүйл сонин санагдсан. “Ану хатан” кино ч ялгаагүй. 17-р зууны үед очсон юм шиг л бүх зүйл шинэ, сонин байсан. Ер нь уран бүтээлч хүний нүд өмнө нь төсөөлж байгаагүй орчиндоо орохоороо бүх зүйлийг соргогоор харж чаддаг учраас сайн бүтээл гаргадаг байх. Тэгэхээр ажилласан бүх кино маань надад туршлага болж үлддэг.
-“Ану хатан” киноны зэр зэвсэг, баатруудын хуяг дуулгыг ямар хүн хийсэн юм бол? Энэ бүхнийг хийх гэж нилээд зардал гаргасан гэсэн?
Ерөнхий зураачаар Ж. Цог ажилласан. Монголын бүх л түүхэн кинонд ажилласан туршлагатай зураач. Ж. Цог ах судалгааны үндсэн дээр тэр хэрэгслүүдийг бүгдийг хийсэн. Ер нь кино зураачийн бүх ажил судалгаан дээр явагддаг. Монголын нөхцөлд хэрэгтэй хэрэгслүүдээ хийхээс өөр аргагүй л дээ. Тэр бүгдийг түрээсэлдэг газар гэж байдаггүй. Тиймээс зураачийн зардал нэлээд өндөр өртгөөр бүтсэн. Кинонд ашигласан их буу, хуяг дуулгыг бүгдийг нь аваад явахад хөнгөн хөөсөнцөр цаасаар хийсэн. Тэр бүгдийг харахад яг төмөр шиг хэрнээ зөөж авч явахад хялбараар хийхгүй бол тээвэрлэхээс эхлээд бөөн зардал гарна шүү дээ. Ер нь кинонд ашигладаг хувцсыг гарын доорх материалаар хийдэг. Жишээ нь нэг брэндийн ороолт зүүсэн хүүхэн байлаа гэхэд жирийн ороолтонд нөгөө лаг брэндийн логог наагаад л үнэтэй хувцас өмссөн хүн болгоно. Бидэнд заавал LV-ийн ороолт авах шаардлага гарахгүй гэсэн үг. Ер нь кино урлагт зураачийн ажил бол хамгийн чухал.
-Та “Бодлын хулгайч” киногоор “Academy awards 2012”-ын шилдэг зураглаач болсон. Харин та зураглаачаар нь ажилласан “Дэв” кино залууст илүү хүрч ухааруулсан юм шиг санагддаг. Энэ киноныхоо талаар ярихгүй юу?
“Бодлын хулгай” киноны баг бас маш сайн байсан. Зохиол нь ч сонирхолтой байж бид өөр ертөнцийг гаргаж чадсан болов уу гэж боддог. Миний баримталдаг гол зарчим бол нийгэмд тодорхой үр өгөөжтэй кино хийх. Хүн тэр киног үзээд болох болохгүй юмыг ойлгодог байгаасай, худлаа хэлж хулгай хийвэл ямар муу үр дагавартай байдаг зэргийг ойлгоосой гэж хүсдэг. Харин “Дэв” киноны тухайд бол эхлээд хөнгөн хийе гэж бодоод мэргэжлийн багаа бүрдүүлсэн. Найруулагчаар нь Солонгост боловсрол эзэмшээд ирсэн Жаргалсайхан ажилласан. Эхлээд хөнгөн маягаар хийе гэж байсан төсөл маань сүүлдээ их томорсон л доо. “Дэв” киног хийхэд бас л нэг өөр ертөнцөд очсон. Өмнө нь сүнс сүүдэр гэж сонсож л байснаас харж үзээгүй болохоор зураглал л нүдэнд харагдаж байсан. Тэгээд энэ бүхнээ олон нийтэд илүү ойлгомжтойгоор үзүүлэхийг зорьсон. Гэхдээ зураг авалтын хувьд тийм ч сайн гэж хэлж чадахгүй. Учир нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой байсан. Хэрвээ цаг хугацааг буцааж болдог бол “Дэв” төдийгүй “Бодлын хулгайч”, “Ану хатан” зэргийг арай өөрөөр хийх байсан гэж санагддаг. Ер нь уран бүтээлч хүн сурч дуусна гэж байдаггүй, сурсаар л байна. Хийсэн алдаанаасаа суралцаж дараа дараагийнхаа кинонд өмнөх алдаагаа давтахгүй байх хэрэгтэй.
-Та бас гэрэл зурагчин мэргэжилтэй. Гэрэл зурагчин, зураглаачаас юугаараа ялгаатай вэ? Яагаад заавал энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
Гэрэл зургийн чиглэлээр Японд түргэвчилсэн сургалтанд сурч мэргэжлийн гэрэл зурагчин гэсэн зэрэглэлтэй төгссөн. Гэрэл зурагчин учраас кино зураглаач хийхэд илүү дөхөм байсан. Ер нь гэрэл зураг, кино зураг хоёр яг адилхан. Нэг нь хөдөлгөөнтэй, нөгөө нь хөдөлгөөнгүй л гэсэн ялгаатай. Харин яагаад энэ мэргэжлийг сонгох болсноо сайн хэлж мэддэхгүй байна. Би Японд сурдаг байхад тухайн орны гаргадаг сонин, хэвлэл, сэтгүүлийг хараад ямар гоё зурагтай юм бэ ингэж зураг авч сурах юмсан гэж боддог байсан. Тэгээд л ерөнхийдөө сонирхож эхлээд гэрэл зургийн сургуульд орсон. Анх аав ээжээрээ pintax гэдэг зургын аппарат авахуулаад зураг авч эхэлсэн дээ.
-Ер нь гэрэл зурагчин бүх техник хэрэгслээ өөрөө авдаг өртөг өндөртэй мэргэжил юм шиг санагддаг. Бас авъяасаас илүү мэдрэмж чухал байх?
Мэдээж тийм л дээ. Зургийн аппараатаа худалдаж авахаас эхлээд зардал өндөртэй. Гэсэн ч сүүлийн үед манай залуус гэрэл зураг их сонирхдог болсон байна. Сонирхлоо бизнес болгож чадаж байна. Энэ бол зөв л дөө. Би үүнийг дэмждэг. Хүн өөрөө авч чадаж л байвал үнэлүүлж болно. Гэрэл зураг сонирхогчдын 2006 онд байгуулагдсан “Flickr” гээд групп байна. Мөн IC-ийн залуус байна. Монголд ер нь Fashion чиглэлээр тэд нар л хамгийн сайн зураг авдаг гэхэд хилсдэхгүй. Ер нь гэрэл зураг авахын тулд чиглэл чиглэлээр суралцах хэрэгтэй л дээ. Аль нэг талаа түлхүү барьвал илүү үр дүнтэй. Мэдээж хамгийн чухал нь мэдрэмж. Ер нь ямар ч урлагийн салбарт мэдрэмж маш чухал. Мэдрэмжтэй, дээрээс нь онолоо сайн эзэмшсэн байх хэрэгтэй.
-Гэрэл зураг түүх болж үлддэг. Тухайн гэрэл зургаа хараад тэр үедээ очсон мэт санагддаг л даа?
Хамаг бүхэн шороо мэт арилж харин зураг түүх мэт үлдэнэ гэдэг үг байдаг шүү дээ. Гэрэл зураг гэдэг юм байгаагүй бол баримт байхгүй яриа төдий зүйл л үлдэх байсан. Өмнө нь авч байсан зургаа одоо харахад үнэхээр сайхан байдаг. Дурсамж сэргээд л.
-Кино урлаг бол мэргэжлийн түвшинд байх шаардлагатай. Гэтэл сүүлийн үеийн кинонууд бүтээл гэхээсээ илүү ашиг хардаг болсон байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
Үүнийг ярихад хэцүү л дээ. Би кино урлагийг шүүмжлэх түвшний хүн биш. Гэхдээ миний бодлоор уран бүтээлч хүн байнга шинийг эрэлхийлж, шинэчлэгдэж, хурцлагдаж байх ёстой. Монголын кино урлагийн тогоонд байгаа хүний хувьд бусад уран бүтээлчдээ чи муу байна, тэр нь сайн байна гэж хэлэх эрхгүй. Харин энэ бүхнээс давуу талыг нь л олж харах хэрэгтэй. Бүх л хүн алдаа гаргадаг. Алдаанаасаа суралцаад бусдын ололттой талыг харах нь чухал. Ер нь ямар ч уран бүтээлч киногоо муу болгохын төлөө ажилладаггүй нь лав. Хийж байгаа киногоороо хүмүүст зөв мессеж хүргэхийн төлөө ажилладаг. Ер нь кино урлагаас хүн маш олон зүйлийг олж авдаг. Жишээ нь гудамжаар охид залуус яг л Солонгос хүмүүс шиг хувцаслаад явдаг болсон. Үүнийг бууруутгах аргагүй л дээ. Яагаад гэвэл Солонгос кино их үздэг, тэрнээсээ үлгэр дууриалал авдаг болчихож. Хэрвээ манайд Солонгос цувралууд гардаггүй байсан бол одоогийн залуус ийм болох ч юмуу, үгүй ч юмуу мэдэхгүй л дээ. Яахав гоё сайхан хувцаслаж байгаа нь авууштай ч эрчүүд нь хүүхэн шиг хувцаслаад нүд амаа будаад байгаа нь буруу. Тэгэхээр кино урлаг гэдэг нийгмийнхээ урд явж залуусаа зөв тийш нь дагуулж байдаг гол зүйл нь юм.
-Манай уран бүтээлчид өөрсдөө залуусыг татсан сонирхолтой кино хийдэггүй болохоор өөр үзэх юмгүй хүмүүс нөгөө л Солонгос цуврал киногоо үздэг байх л даа. Ер нь Монгол хүнийхээ онцлогт тохирсон сонирхолтой олон ангит кино яагаад хийж болдоггүй юм бол?
Кино урлаг нь хөгжчихсөн улс олон ангит киног хийгээд сурчихсан байдаг. Хүмүүсээ яаж дагуулахаа ч мэддэг. Одоо бид олон ангит кино хийж сурах л хэрэгтэй байна. Гэхдээ манайд амжилттай хийгдсэн олан ангит кино байгаа шүү дээ. “Тусгай салаа” кино гарснаар олон залуус цэрэгт явах хүсэлтэй болсон. Цэрэгт явах дургүй, буруу ойлголттой байсан залуусыг дагуулж чадсан. Үнэхээр залуус энэ киног үзээд сайн дураараа цэрэгт явах нь ихэссэн. Кино ийм л байж дагуулах хэрэгтэй байгаа юм.
-Ингэхэд та цэргийн алба хаасан уу?
Надад цэрэгт явах тохироо гараагүй л дээ. 10 жилээ төгсөөд л гадагшаа сурахаар явчихсан. Гадаадад сурсаар байгаад цэрэгт явах нас өнгөрчихсөн. Гэхдээ надад боломж байвал одоо ч гэсэн цэрэгт явна гэж боддог. Би цэргийн амьдралд дуртай. Цэрэгт явж байж л жинхэнэ эр хүн болно гэдгийг зүгээр нэг гудамжинд явж байсан хүн хэлчихээгүй л байхгүй юу. Энэ бол үнэхээр үнэн үг гэж боддог.
-Уран бүтээлч хүний ертөнцийг үзэх үзэл нь арай өөр байдаг юм шиг санагддаг. Амьдралыг та ямар өнгөтэй адилхан гэж боддог вэ?
Өнөөдөр хүмүүс тэр нь ч, энэ нь ч болохгүй байна гэж юмыг аль болох сүүдэртэй талаас нь хардаг болчихож. Яахав ажил бүтэхгүй үед хэнд ч бухимдал төрдөг. Гэхдээ тэр бүгдэд стресстээд байгаа хүнийг хараад ойлгодоггүй. Монголдоо сайхан л байна шүү дээ. Манай орон хөгжиж байна. Хөгжлийнхөө явцад бүх л улс болох болохгүй бүгдийг туулдаг. Би амьдралыг гэрэл гэгээтэйгээр харахыг хүсдэг. Хурц, тод өнгөөр дүрсэлдэг.
-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
Одоохондоо хийж эхэлсэн юм алга байна. Гэхдээ саналууд ирж байна, хэд хэдэн дажгүй зохиолууд байгаа. Өөрийнхөө баримталдаг зарчмаараа хийсэн бүтээлээс хэн нэгэн юм олж аваасай л гэж хүсдэг учраас тийм л бүтээл дээр ажиллана даа. Ерөнхийдөө уншиж, судлаад л явж байна.
-Уран бүтээлч хүний хувьд нэг тийм л бүтээл дээр ажиллаж үзэх юмсан гэсэн мөрөөдөл байдаг. Та тэр мөрөөдлөөсөө хуваалцаач?
Сайхан асуулт байна. Би одоо үлгэрийн кинон дээр ажиллахыг л хүсч байна. Монголд аймшгийн, түүхийн, инээдмийн, эротик, хайрын тухай гэх мэт кино байна. Харин үлгэрийн кино л байхгүй. Гадаадын “Бөгжний эзэн”, “Харри Поттер” шиг. Би Гэсэр, Жангарын туулиар кино хийж үзэх юмсан гэж хүсдэг. Үүгээр кино хийж чадвал жинхэнэ урлагийн бүтээл болно. Бас хүүхэлдэйн кино хийхийг хүсч байна. Би өөрөө үлгэрийн, зөгнөлт, хүүхэлдэйн кинонд их дуртай.
-Үлгэрийн кино хийвэл сайн компьютер, график шаардлагатай. Техник технологийн асуудал зайлшгүй тулгарах байх даа?
Манай Монголын уран бүтээлчдийн бодож сэтгэж байгаа нь сайн байдаг ч юм хийе гэхээр нөгөө техник технологи дээрээ гацчихдаг. Тэр бүгдийг авахын тулд төсөв хэрэгтэй болно. Авсныхаа дараа гаршиж суралцана. Мэдээж гадныхан шиг хүүхэлдэйн киног хийж сурахад цаг хугацаа, ур чадвар хэрэгтэй л дээ.
-Хүн хийсэн зүйлээ хараад түүгээрээ бахархдаг шүү дээ. Та шинэ кинон дээр ажиллаад дэлгэцийн бүтээл болсон хойно нь үзэхэд ямар санагддаг вэ?
Хамгийн гоё хэрнээ аймаар мэдрэмж. Нэг талаас айдас нөгөө талаас баяр байдаг. Уран бүтээлч хүн учраас хийсэн киног маань хэрхэн хүлээж авах бол гэх мэтээр хэцүү мөртлөө сонин мэдрэмж төрдөг. Урьд нь ажилласан бүх киногоо уран бүтээлч хүний нүдээр үзэж байсан. Харин сүүлд гарсан киногоо үзэгчийн суудалд суугаад жирийн үзэгчийн нүдээр үзэхэд өөр байсан. Би хүүхэд төрөх кино бүтэх хоёр яг адилхан гэж боддог. Шинэ киноныхоо нээлтийг хийнэ гэдэг хүнээр бол нэг хүүхэд мэндэлж байна гэсэн үг юм даа. Яагаад гэвэл ямарваа нэгэн уран бүтээл хийхдээ багаараа нэг гэр бүл болж ажилладаг. Хийсэн бүтээл маань хэр үзэгчдэд хүрсэн эсэх нь дараагийн уран бүтээлийн эхлэл болж өгдөг.
-Манайхан кино үзэхдээ энэ киноны найруулагч, зураглаач хөгжмийн зохиолчоор нь хэн ажилласан байна, зохиолыг нь хэн бичив гэдгийг нэг их сонирхдоггүй юм шиг санагддаг. Ард нь ажилласан уран бүтээлчдээс илүү жүжигчдийг нь илүү үнэлж ярьдаг.
Тийм л дээ. Кино бүтээд дуусахад хамгийн түрүүнд алдаршдаг хүмүүс бол жүжигчид. Сүүлийн үед бол уран бүтээлчдийг нэг түвшинд авч үздэг болсон байна. Сайн кино болсон бол зураглаач, найруулагч, зохиолчоор нь хэн ажилласан байна вэ гэдгийг сонирхдог болоод байгаа. Жүжигчдийн хувьд зарим нэг нь үнэхээр алдаршдаг бол зарим нь бас унадаг. Гэхдээ хамгийн гол нь хүн ажилдаа дурлаж хийх ёстой. Хэзээ ч халтуурдаж болохгүй.
-Оюуны өмчийг хамгаалах тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Нэг үеэ бодвол оюуны өмчийн хууль чангарч байгаа. Гэхдээ энэ тал дээр уран бүтээлчид өөрсдөө бүтээлээ хамгаалах хэрэгтэй. Өөрсдөө хамгаалж чадахгүй бол өөр хүн амьдрахын төлөө хямд үнээр бүтээлийг нь зарж хоолоо болгоно шүү дээ.
-Залуустаа хандаж юу хэлмээр байна?
Манай залуучууд бол хүчтэй, оюунлаг. Гол нь сайхан амьдралыг бий болгохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Наад захын соёлд суралцах хэрэгтэй байна. Ядаж л гудамжинд хогоо хаядаггүй л баймаар байна шүү дээ.
Ер нь салбар бүрт залуус амжилттай явж нийгэмд эзлэх байр сууриа олчихсон байна. Олоогүй нэг нь ч байна. Гэхдээ залуу хүн өөрөө л мэрийх хэрэгтэй. Хийж чаддаг юмаа хийгээд хүмүүст үзүүлээд явахад дэмжих хүн байж л таараа. Төр засаг гээд хараад суулгүй өөрөө хичээж хөдөлмөрлөх нь л чухал. Гол нь хүний дэмжлэгийг олж авахын тулд хийсэн бодитой юмтай байх хэрэгтэй. Юу ч хийгээгүй байж намайг дэмжээч, би ийм юм хийх гээд бодоод байна гэвэл хэн ч туслахгүй шүү дээ. Энэ нь бас нэг итгэлцэл л юм даа.
Ярилцсан Ц.Баянбилэг