logo
Гадаад улсуудад ял эдлэж буй иргэдтэйгээ уулзлаа

Гадаад улсуудад ял эдлэж буй иргэдтэйгээ уулзлаа

2013/02/19
Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Хөх хот дахь ЕКГ-ын консулын ажилтнууд цагаан сарын баярын өмнө ял эдэлж буй иргэдтэйгээ уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. БНХАУ-ын Хөх хотод манай улсын 7 иргэн, БНЧУ-д 9 иргэн гэмт хэргийн улмаас тус тус ял эдэлж байгаа мэдээ бий. Эдгээр иргэд хийсэн алдаандаа гэмшиж хорих газартаа сайн хүмүүжигч болж байгаа, ингэснээр зарим нь эдэлбэл зохих ялын хугацаанаасаа хасуулж, магадлангаар орж хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой болж байгаа тухайгаа ярилаа.

Мөн БНЧУ-д ял эдэлж буй 1 иргэн, Хөх хотод ял эдэлж буй 3 иргэн үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлтэй байгаагаа дамжуулсан бөгөөд Консулын газраас тэдний хүсэлтийг судлан холбогдох байгууллагад уламжлах, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш