logo
Л.Болд: Төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүллээ

Л.Болд: Төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүллээ

2013/02/20
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар  ХУД-ийн иргэдтэй уулзалт хийлээ. Тэд энэ удаагийн уулзалтаар, дүүргийн хөгжил цэцэглэлтэд иргэдийн оролцоог хангах, төсвийг хороодод шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Төсвийн эрх мэдэл орон нутаг, дүүрэгт шилжиснээр орон нутаг дүүрэг өөрсдийн хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлоод явах боломж бүрдсэн. Харин Хан-Уул дүүргийн тухайд, тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Болд, Оюунгэрэл нар, хороодод төсвийн эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг тавьж байгаа юм.
Хороодод төсвийн эрх мэдэл шилжсэнээр, иргэн бүр хөгжлийг хорооноосоо эхэлэхэд гар бие оролцох боломжтой болж байгаа. Тэдний эргэн тойронд засч залруулах, нэмж сайжруулах хэрэгцээ шаардлага бүхий автобусны буудал, хог хаягдал зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд, хороодод ирж буй төсвийн эрх мэдэл дэмжлэг болох учиртай юм.
Хог хаягдлыг багасгахаас эхлээд хороодод хийх ажил олон байгаа. Үүнд дүүргийн оюутан залуусын оролцоог хангах зорилгоор, дээрх гишүүдийн зүгээс оюутнуудын дунд тэтгэлэгт уралдааныг явуулж, 12 оюутныг шалгаруулсан байна.
Иргэдээс гарсан санал санаачилга төсөл хөтөлбөр болон хэрэгжих боломжийг хангаж өгснөөрөө дээрх санаачлага онцлогтой. Хэрвээ, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж хөгжлийг тодорхойлох ажил амжилттай хэрэгжиж чадвал, энэ нь цаашдаа бусад дүүрэг, орон нутагт жишиг болох боломжтой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш