ОХУ-ын Челябинск мужид солир унасны дараах сэргээн босгох ажил өнөөдрийн байдлаар 78%-тай байна. Радиацийн хэмжээ хэвийн. Сэргээх босгох ажиллагаа эхэлснээс хойш 5709 байшингийн цонхыг шиллээд байна гэж ОБЯ мэдээлсэн байна. Мэргэжилтнүүд болон сайн дурынхан оршин суугчидад тусалсаар байна. Тэд нийгмийн хүрээний байшингуудын хагарсан шилийг солих ажилд оролцож байна.