Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай" хуулийн дагуу оюутнуудад олгож буй Үндэсний болон урамшууллын тэтгэлэг нь оюутнуудыг амжилттай, хариуцлагатай суралцахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.
"Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуулийн "11 дүгээр зүйл, Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг", "11.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагааг төрийнбодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ." гэсэн заалтыг үндэслэн БШУ-ны сайд Л.Гантөмөр А\58 тоот тушаалаар "Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ыг баталж дараах арга хэмжээг авч байна.
Их, дээдсургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж буй суралцагч нэг бүр өөрийн хүсэлтээр үйлчлүүлэх зөвхөн нэг арилжааны банкийг сонгон шаардлагатай материалыг бүрдүүлэн очиж "Оюутны тэтгэлэгийн карт"-ын дансаа нээлгэнэ.
Энэ тухай "Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ын Хоёрт зааснаар,
2.1. Их, дээдсургууль, коллежид зохихжурмындагууэлсэнсуралцажбуй суралцагч нэг бүр өөрийн хүсэлтээр үндэсний болон урамшууллын тэтгэлэгийг шилжүүлэн авах энэ журмын "Гурав"-т заасан шаардлагуудыг хангасан зөвхөн нэг арилжааны банк сонгох зарчим баримтална.
2.2. Тэтгэлэгт хамрагдах суралцагчид 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 14 хоногийн дотор дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, сонгосон арилжааны банкинд бүртгүүлж, тэтгэлгийн картын дансаа нээлгэнэ.
Үүнд: -иргэний үнэмлэх
-суралцагчийн үнэмлэх
-суралцагчийн голч дүнгийн тодорхойлолт, хэвлэмэл хуудас
-цээж зураг 2 хувь
2.3. Бүртгэл дууссаны дараа сонгогдсон арилжааны банкуудтай Сургалтын төрийн сан хамтран ажиллах гэрээ байгуулна.
2.4 Арилжааны банк хамтран ажиллах гэрээ байгуулснаас 30 хүртэлх хоногийн хугацаанд суралцагчийн тэтгэлгийн картыг олгоно.
2.5 Хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд арилжааны банк суралцагчийг бүртгэхээс татгалзаж, хуулийн байгууллагад асуудлыг шилжүүлнэ
Арилжааны банк нь оюутны тэтгэлгийн картыг үнэ төлбөргүй хэвлэж өгөхөөс гадна Сургалтын төрийн сангаас оюутны тэтгэлгийг банкинд шилжүүлсэнээс хойш ажлын нэгээс хоёр өдөрт багтаан суралцагчийн данс руу шилжүүлэх юм.
Энэ тухай"Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ын Гуравт зааснаар,
3.1Суралцагчийн сонгосон тухайн арилжааны банк нь Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Тус шалгуурыг хангаагүй тохиолдолд суралцагчдад Сургалтын төрийн сангаас өөр банк сонгох санал тавьж шийдвэрлүүлнэ.
3.2. Арилжааны банкууд бүртгэх үйл ажиллагааны мэдээлэл, зар сурталчилгааг суралцагчид болон олон нийтэд хүртээмжтэй хүргэж хамтран ажиллана.
3.3. Суралцагч өөрийн хүсэлтээр банкаа сонгох үйл явцад зуучлагч хуулийн этгээд, хувь хүн оролцуулахыг хориглоно. /Тухайн асуудал гарсан нь баримтаар нотлогдвол хамтран ажиллах гэрээг цуцална./
3.4. Арилжааны банк суралцагчийн тэтгэлгийг картын данс руу шилжүүлэхдээ хураамж авахгүй.
3.5. Арилжааны банк суралцагчийн тэтгэлгийн картыг үнэ төлбөргүй олгоно.
3.6. Арилжааны банк нь энэ журмын 1.3-т заасан суралцагчийн тэтгэлгийн картын нэг загварын дагуу үйлчилнэ.
3.7. Арилжааны банк нь Сургалтын төрийн сантай шууд холбоотой ажиллаж, суралцагчийн сурлагын чанар, ирц бүртгэлтэй холбоотой мэдээллийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлнэ.
3.8. Суралцагчийн тэтгэлгийг банкинд шилжүүлснээс хойш ажлын 1-2 өдөрт багтаан суралцагчийн дансанд шилжүүлнэ.
Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг "Оюутны тэтгэлгийн карт"-аар олгох нь нийгмийн шаардлага, олон нийтийн хүсэлт дээр үндэслэн хийж буй ажил юм.
Тухайлбал,2012-2013 оны хичээлийн жилд Засгийн газрын 1111 төв, БШУЯ-ны Боловсролын лавлах 1209 утсаар болон олон нийттэй харилцах албанд биечлэн хандсан нийт иргэдээс ирүүлсэн дээд боловсролын салбартай холбоотой санал гомдлын дийлэнх хувийг үндэсний тэтгэлэгтэй холбоотой асуудлууд эзэлж байгаа юм. Энэхүү санал, гомдлыг агуулгаар нь ангилж үзэхэд "85 хувь нь үндэсний тэтгэлэг хугацаандаа буухгүй байна, 10 хувь олгогдохгүй байна" гэжээ. /санал гомдлыг хүснэгтийг хавсаргасан болно/
Үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгосон өнгөрсөн хугацаанд зарим оюутан тэтгэлгийг давхардуулж авах, зарим сургуулийн нэр дээр суралцдаггүй хүн оюутны нэрээр авах, зарим их дээд сургууль хугацаанд нь олгохгүй байх зэрэг зөрчлүүд шийдэгдэнэ. Түүнчлэн оюутан суралцагчид үйлчилгээ сайтай, үйлчлүүлэхэд ойрхон өөрсдийн эрх ашигт илүү нийцсэн банкаа сонгох эрх үүсч байгаагаар давуу талтай.
Ийнхүү үндэсний тэтгэлэг тойрсон асуудал цэгцэндээ орж нэгдсэн сан бий боллоо.
ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙН КАРТ нь архи, тамхи худалдан авахыг хориглосон санамжтай юм байна.