1. Тольдох зуршил. Ийм зуршилтай эмэгтэй нэг ч толийг харалгүйгээр өнгөрөөдөггүй. Үс зүс хэвийн гэж мэдсээр байж тольдоод л байдаг. Ийнхүү байнга тольдохын муу тал нь бүсгүй өөртөө итгэхээ больдогт оршино. Тольдох зуршилтай хүн орой бүр өнөөдөр юу үзэж харснаа бодох хэрэгтэй. Тэр үед өөрийн чинь дүр маш олон удаа орж ирдэг бөгөөд улмаар энэ зуршлыг орхидог байна.
3. Эрэгтэй хувцас өмсөх зуршил. Ийм зуршилд автсан хүн удалгүй дэлгүүр явахдаа хүртэл зөвхөн эрчүүдийн дэлгүүр рүү алхдаг нэгэн болно. Үсээ хайчилж аль болох богино эрэгтэй маягаар засдаг. Үе үе бүр хусч хаях нь бий. Энэ зуршлаас салахын тулд өнөөх муухай эрэгтэй хувцастайгаа үе үе гоо сайхан хувцасласан бүсгүйчүүдийн дунд орж байх хэрэгтэй. Удалгүй өөрийгөө баавгай юмуу заан шиг болохыг мэдэж авна.
4. Хэрэггүй худалдаа хийх зуршил. Харамсалта йнь ихэнх эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх, улмаар өөртөө, нөхөртөө, хүүхэддээ хэзээ ч, хаана ч өмсөх боломжгүй хувцас авах хоббитой байдаг. Ийм эмэгтэйчүүд цалин аваад хоёрхон хоногийн дотор үрж дуусгадаг бөгөөд үлдсэн өдрүүдийг мөнгө төгрөг хүрэлцэхгүй зовж шаналж яваа хүний дүрээр өнгөрөөнө. Та түүний худалдаж авсан олон хэрэггүй барааг харвал учрыг ойлгож өрөвдөх биш уур хүрэх вий. Ийм эмэгтэйчүүдийн хувьд тархиа ажиллуулах боломжгүй бол тэмдэглэлийн дэвтэртэй болох хэрэгтэй. Барааг тэр дор нь авах биш эхний өдөр дэвтэрт бичиж үнийг нь жагсаагаад харин маргааш нь авах эсэхээ сайтар бодож байж шийдээрэй.
5. Самар цөмөх зуршил. Зун намрын саруудад самар цөмөн хуруугаа хөхөж өнгөрөөдөг хүүхэн дүүрэн. Самар цөмдөг хүүхэн хамгийн наад зах нь хуруу гараа цэвэрхэн авч явах боломжгүй. Цаашилбал ажил хийх, ном унших боломжгүй. Тэд самар цөмөнгөө хийж чадах ганц ажил нь савангийн дуурь үзэх явдал. Шулуухан хэлэхэд самар цөмдөг хүнд самар цөмөхөөс өөр ямар ч ажил хийх цаг гарахгүй. Хэрэв та ийм муу зуршилтай бол гурав хоног самар цөмөхгүй байх гээд үзээрэй. Болохгүй бол 10 суниаж, 30 удаа сууж босч, 50 удаа боргоцой зураарай. Самар цөмөхийн оронд бохь зажилж суларсан гараараа компьютерийн товч цохивол ямар вэ?
6. Насны тухай бодох зуршил. Нэгэн суут хүн "Эмэгтэй хүн хэдэн настай юм шиг харагдаж байнав яг тийм настай гэж хэлсэн байдаг. Ихэнх бүсгүйчүүд 30 гарангуутаа толинд үрчлээс хайж эхэлдэг. Мөн би залуу харагдаж байна уу гэх асуултыг толинд зогсоо чөлөөгүй тавьдаг байна.
Ийм зуршилтай хүмүүс болж өгвөл залуу хувцаслаж, дайчин хөгжим сонсох хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүний хувьд төрсөн өдрийн баярыг аль болох тэмдэглэхгүй байвал зохино.