Монголын сайтуудын нэгдсэн чуулган өчигдөр болж, “Монголын сайтын холбоо”-ны үйл ажиллагааг шинэчлэн, өргөжүүлэхээр тогтлоо. Тус чуулганд өнөөдөр Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй сайтын төлөөлөгч болон Харилцаа, холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн юм. Монголын сайтуудын нэгдсэн чуулганыг ийнхүү яаралтай зохион байгуулах болсон шалтгаан нь Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг өнөөдөр батлахтай холбоотой байв. Өөрөөр хэлбэл, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос дээрх журмыг тодорхой тооны сайтуудын удирдлагуудтай тохиролцон яаравчлан батлах гэж байсныг чуулганыг зохион байгуулагчид түр хойшлуулах хүсэлт гаргасан байна. Гэвч тэдэнд маш богино хугацаа өгсөн учраас ийнхүү яаралтай зохион байгуулахаар болсон хэрэг. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн, нэмэгдэж байгаа. Тиймээс аливаа мэдээ, мэдээлэлд өгч буй уншигчдын сэтгэгдлийн өмнөөс тухайн сайтуудын удирдлагуудтай хариуцлага тооцох тухай журам хэлэлцэгдэж байгаа юм.
Чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн дунд өргөн мэдээллийн, фото мэдээллийн, бизнес, зарын, төрөлжсөн мэдээллийн гэх мэтээр төрөл болон ангилагдаж байсан ч үйл ажиллагааны чиг шугам нэг гэдэг утгаараа эрх ашгийнхаа төлөөх шийдвэрийг хамтран хэлэлцэж батлуулах зорилгыг өмнөө тавьсан байлаа. Чуулганаас “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн салбартаа тохиолдоод буй цаг үеийн асуудлууд, Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлах гэж буй Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмын төсөл, зохиогчийн эрхийн асуудал, сэтгүүлчдийн бүтээлийг хамгаалах буюу мэдээний хулгайтай тэмцэх, бүх сайтуудын нэгдмэл төрийн бус байгууллага байгуулах, сайтад ажиллаж буй сэтгүүлч, ажилтнуудын эрх ашгийг хэрхэн хамгаалах асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэсэн юм. Чуулганд оролцогсод эрх ашгаа хамгаалж, салбарынхаа ирээдүйн төлөө хамтран ажиллахын тулд “Монголын сайтын холбоо”-г шинэчлэн үйл ажиллагааг нь идэвхижүүлэхээр
Монголын сайтуудын нэгдсэн чуулганы уриалга
Монгол улсын цахим хөгжлийн түүчээ нь болон хөгжиж буй сайтын нийт эзэд, сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнуудаа:
1.Сэтгүүлчид, уран бүтээлчдийн оюун ухаан, хөлс хүч шингэн бүтсэн оюуны бүтээл, мэдээ мэдээлэл, нийтлэлийг зөвшөөрөлгүй өөрийн сайтад нийтлэхгүй байхыг уриалж байна,
2.Монголын бүх сайтууд нэгдсэн зохион байгуулалтанд орохыг эрмэлзэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлсэн салбарын журмыг өөрсдөө батлан гаргахыг уриалж байна,
3.Сайт бүрийн редакцийн бодлогыг аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын төлөө хамтран ажиллахыг уриалж байна,
4.Цахим орчин дахь аливаа мэдээлэл хүний эрх, хууль журмыг дээдэлсэн байхын төлөө ухамсартай, ёс зүйтэй ажиллахыг уриалж байна,
5.Сайтуудын хөгжлийг дэмжих, нийтлэг эрх ашгийг хамгаалах, цахим орчинд ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах аливаа хууль ёсны үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг уриалж байна.
Чуулганд оролцогсод
1. Banjig.net
2. Newsportal.mn
3. Toshka.mn
4. Shuum.mn
5. Info.mn
6. Ardtumen.mn
7. Politic.mn
8. Mixx.mn
9. Score.mn
10. Banker.mn
11. Mass.mn
12. Barilga.mn
13. Amuka.mn
14. Webstore.mn
15. Likeit.mn
16. Emneleg.mn
17. Darkhantimes.com
18. Shuurga.mn
19. Wikimon.mn
20. Top.mn
21. Inet.mn
22. Undesten.mn
23. Bai.mn
24. File.mn
25. Caak.mn
26. Sodon.mn
27. Zarsonin.mn
28. Center.mn
29. Mongoltimes.com
30. Bolod.mn
31. Newsworld.mn
32. Tumen.mn
33. Fact.mn
34. Sharsonin.mn
35. Ugluuniisonin.mn
36. Time.mn
37. Emegteichuud.mn
38. Tomato.mn
39. Urlag.mn
40. Dorgio.mn
41. Zone.mn
42. Zaluu.com
43. Uls.mn
44. Ugenzar.mn
45. Assa.mn
46. Survalj.mn
47. Cekc.mn
48. Ezone.mn
49. Unen.mn
50. Oronsuuts.mn
51. Goomaral.mn
52. Uuluurhai.mn
53. Miss.mn
54. Immo.mn
55. Yahuu.mn
56. Niigem.mn
57. Mglradio.mn
58. Tuuchee.mn
59. Ebarilga.mn
60. Naran.mn
61. Emch.mn
62. Moto.mn
63. Tsag.mn
64. Inder.mn
65. Copy.mn
66. Deed.mn
67. Shuurhai.mn
68. Barimt.mn
69. Aravt.mn
70. Reclam.mn
71. Sambar.mn
72. Hulangoo.mn
73. World.mn
74. Oronnutag.mn
75. Orloo.info
76. Shock.mn
77. Shinechlel.mn
78. Elelgance.mn
79. Chingis.mn
80. New.mn
81. Todsurag.mn
82. Ecar.mn
83. Dandaa.mn
84. Amjilt.com
85. Ugluu.mn
86. Shinebair.mn
87. Goolingoo.mn
88. Uvsnews.mn
89. Scandal.mn