Төрийн ордны Их танхимд хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж буй “Орон нутгийн удирдлагуудад зориулсан нэгдсэн сургалт”-нд оролцогч аймаг сумын засаг дарга, ИТХ-ын дарга нарт Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд ирэх дөрвөн жил төр засгийн бодлого хаашаа чиглэж, ямар зарчмаар ажиллах, хэчнээн асуудлыг үр дүнд хүргэн шийдвэрлэхээр зорьж буйгаа тайлбарлан танилцууллаа.
Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир “Төрийн бодлого, иргэн хүний хүсэл зорилгыг нэг зүгт чиглүүлж, хамтын хүчээр урагшлахын тулд тэдний санаа бодлыг тусгаж, оролцоог нь нэмэгдүүлэх бол Шинэчлэлийн Засгийн газрын үндсэн зарчим. Мөн нэгж бүр нь бие даасан вант улс шиг болчихсон өнөөгийн тогтолцоог нэгдсэн урсгалд оруулж, мэдээлэл солилцоог цахимжуулах замаар төрийн ажлыг тунгалаг, түгжрэл чирэгдэлгүй болгох хэрэгтэй. Засгийн газар хийсэн, хийж чадаагүй ажлаа ил тод мэдээлж, тайлагнадаг байвал нийгэм хариуцлагажина. Эдгээр зарчмыг Шинэчлэлийн Засгийн газар өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог юм” гээд хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаасаа жишээ татлаа. Тухайлбал, өдөр бүр иргэдээ сонсохоор “11 11 төв”-ийг байгуулсан, салбар бүрийн мэргэжилтэн судлаачдаа сар бүр сонсохоор “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийг тогтмолжуулсан, орон нутгийн ажлыг ил тод тайлагнаж байхаар удирдлагуудтай нь сар тутамд цахим хурал хийдэг болсон, яам агентлагийн хариуцлагыг өндөржүүлэхээр “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлыг сар бүр зохион байгуулдаг болсон зэргийг дурьдлаа.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Шинэчлэлийн Засгийн газрын танхимынхан өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг зарчмыг алхам тутамдаа мөрдөж, өөрсдөө зургаан өдөр ажиллаж, удирдсан байгууллагуудынхаа ажлыг өглөө эрт эхлүүлж, аялал амралтаас татгалзаж, хурал уулзалтыг зарласан цагтаа эхлүүлж, товлосон хугацаандаа дуусгах зэрэг ажил хэрэгч хандлагыг өөрсдөө биечлэн хэрэгжүүлж байгааг тодотголоо.
Засгийн газар нийгэм, эдийн засгийн тогтолцоонд дорвитой өөрчлөлт хийж хөгжлийг хурдасгах 45 том асуудлын ард гарахаар зорьж байгааг Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг илтгэлдээ онцлоод, үүний 14-ийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар толгойлон ажиллаж байгааг дуулгалаа. Бизнесийн орчныг төрийн хүнд суртлаас холдуулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, мэргэжлийн хяналтыг хүчирхэгжүүлэх, яаралтай тусламжийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, хаягжуулалтыг стандартад нийцүүлэх, төрийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зэрэг олон шат дамжлага, судалгаа тооцоо шаардсан ажлуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гардан хийж байгааг хэлээд мөрийн хөтөлбөрт тусгагдсан аль ч чиглэлээр орон нутагт шинэчлэлийн тодорхой алхам эхлүүлж, үр дүнд хүрсэн аймаг, сум, дүүргийн удирдлагуудыг Засгийн газар бүх талаар дэмжинэ хэмээн мэдэгдлээ.
Нэгдсэн сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн удирдан явуулж, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдах албан тушаалтан 800 гаруй хүн оролцсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.