Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цогтсайхан, Сербийн талаас Сербийн Гадаад хэргийн яамны Хоёр талт харилцааны асуудал эрхэлсэн орлогч сайд Горан Алексич нар даргалж оролцов.
Төлөөлөгчид хоёр талын харилцаа болон бүс нутаг, ГХЯ-д хоорондын механизм, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон олон улсын сонирхсон асуудлаар харилцан санал солилцож, тодорхой салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлдлөө.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь 1956 оноос хойш Монгол Улс, Югослав улстай хөгжүүлж байсан харилцааг дахин сэргээхэд чухал хувь нэмэр болох юм.