Амраг хосууд бие биетэйгээ илэн далангүй байх ёстой гэж бид ярьдаг. Гэвч амьдрал дээр шал өөр байдаг ажээ. Хэрвээ та, эр нөхрийнхөө дотоод, хувийн бодлыг мэдэх ёстой гэж үзэж байгаа бол түүнийг зовоож, бүр араар чинь тавихаас өөр аргагүйд хүргэж мэднэ.
Жишээ нь таны нөхөр нэгэн аятайхан бүсгүйтэй ярилцаад зогсож байна гэж бодъё. Та хардаж эхэлнэ. Тэгээд та яах вэ. Олон хүний нүдэн дээр энэ хүүхэнтэй сээтэгнэлээ гэж хэлэх үү. Битгий тэгээрэй. Тэр үнэхээр түүнтэй сээтэгнэсэн байж болно. Харин та түүнийхээ оронд энэ талаар огт дурсахгүй өнгөрвөл нөхөр тань түүнийг амархан мартаж орхино гэдгийг сана.
Та хичнээн сонирхолтой ажилтай байлаа ч, таныг бүхий л өдрийн турш юу хийсэн нь нөхөрт чинь тийм ч сонин биш. Эмэгтэйчүүд, ярьж буй зүйлийг нь эрчүүд сонирхохгүй байвал тэд, өөрсдийгөө хэрэггүй хүн мэтээр төсөөлдөг. Гэтэл үнэндээ бол тийм биш. Зүгээр л нөхөрт тань үнэхээр сонирхолгүй байгаа бөгөөд үүнийгээ ч нуухыг хүсээгүй хэрэг.
Таны нөхөр танаас залуу хүүхэнтэй хамт ажилладаг гээд та төсөөл дөө. Түүн рүү чухам яаж хардагыг нь нөхрөөсөө асууснаас ор тас дуугүй өнгөрсөн нь дээр. Яах гэж энэ бодлыг түүний толгойд оруулах гээд байгаа юм бэ? Цаадах чинь энэ тухай ор тас мартчихсан л яваа. Тэр хүүхнийг ердөө ч анхаардаггүй байж ч болох шүү дээ.
Өөрийнхөө өчүүхэн дутагдлыг эр нөхөртөө бүү ярь. Өөрийнхөө царай муутайг үргэлж эр нөхөртөө сануулдаг бүсгүйчүүд нөхрөөсөө ямар хариулт сонсдог нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Эр нөхрийн тань ямар нэг зүйл танд таалагдахгүй бол энэ тухай заавал хэлэх шаардлагагүй.
Хэрэв хадам ээж тань та нартай нэг оройг өнгөрүүлэх гэж байвал дургүйцлээ нөхөртөө битгий хэл. Харин нэг cap хамтдаа байх болбол өөрийн сэтгэгдлээ зөвхөн эр нөхөртөө л хэлээрэй.