logo
355 метр өндөр JW Marriott Marguis  зочид буудал Дубайд нээгдэв

355 метр өндөр JW Marriott Marguis зочид буудал Дубайд нээгдэв

2013/02/28
Дэлхийн хамгийн өндөр зочид буудал өнөөдөр Дубайд нээгдэв. Зочид буудал дал модны хэлбэртэй хоёр цамхагтай ажээ.  Цамхагууд нь 355 метр өндөр бөгөөд  энэ нь Ойрхи Дорнодын төдийгүй дэлхийн хамгийн тохилог тухтай дээд зэргийн зочид буудал байх болно гэж зочид буудлын захиргаа мэдэгджээ. Энд үйлдвэр худалдааны бүлгийнхэн илүүтэйгээр үйлчлүүлнэ гэж тэд үзэж байна. Шинэ зочид буудал 1600 орчим өрөөтэй бөгөөд 14 ресторанд нь  3000 орчим хүн нэг зэрэг хооллох боломжтой юм байна. Зочид буудлын тансаг цөөрөмд зориулан Мөхсөн тэнгисээс гурван тонн давс авчиржээ.

Дэлхийн хамгийн өндөр зочид буудлыг нээх ёслолыг Олон улсын үзэсгэлэнгийн товчооны төлөөлөгчдийн Дубайд хийх айлчлалд зориулан хийжээ. Төлөөлөгчид 2020 онд ЭКСПО дэлхийн үзэсгэлэнг зохион явуулах мэдүүлэг ирүүлсэн орнуудын нөхцөл байдалтай танилцаж байгаа аж.  2020 онд Дэлхийн үзэсгэлэнг чухам ямар улсад зохион байгуулах тухай шийдвэр энэ оны  11-р сард гарах юм.









 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш