Хятадын томоохон онлайн худалдааны Тaobao сүлжээнд Челябинскийн солирын хэсгийг худалдах тухай зар гарсан байна Солирын нэг ширхэг хэлтэрхийг 1370 доллароос 16 мянган доллар хүртэл үнэлжээ. Ингэхдээ жинхэнэ гэдгийн баталгааг өгөхгүй аж.
Нэгэн наймаачны ярьснаар “Тэнгэрийн чулууны хэлтэрхийг өөртөө авч явбал, сэтгэл санааны эмгэгүүдийг анагаах аж”. Хятадын зүүн-хойд хэсгийн Ляонин тосгонд амьдардаг өөр нэгэн худалдаачин өөрийн барааг сурталчлахдаа “Солир нь сайхан гэрлэлтийн бэлэгдэл “ гэж бичдэг ажээ. Тaobao сайтын мэдээлсэнээр Челябинскийн солирыг худалдаж авах гэрээ одоогийн байдлаар хийгдээгүй аж.
Өмнө нь оросын эрдэмтэд Холбооны гаалийн болон хилийн албадад Челябинскийн солирын хэсгүүдийг гадаадад гаргахыг хориглохыг хүсч хандаж байсан.