logo
Гадаадын хуульчийн эрх зүйн байдлын тухай хэлэлцүүлэг боллоо

Гадаадын хуульчийн эрх зүйн байдлын тухай хэлэлцүүлэг боллоо

2013/03/01
Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд Гадаадын хуульчийн эрх зүйн байдлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хууль зүйн яам Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Монгол улсад хууль зүйн үйлчилгээ эрхэлж буй гадаадад орнуудад хуульчийн мэргэжлийн эрхээ авсан хуульчид болон гадаадын хуулийн фирмүүдийг олон улсын нийтлэг жишигт нийцсэн тодорхой зохицуулалтад оруулахаар судалгаа боловсруулалт хийгдэж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгээр дотоод гадаадын сонирхогч бүх талуудын дуу хоолойг сонсох, зохицуулалтын тодорхой хувилбарууд дээр санал бодлоо хуваалцах, хэлэлцэх зорилготойгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш