Утаагүй зуух аваагүй айл өрхийг албадан нүүлгэх нь. Ийм шийдвэрийг хот, дүүргийн удирдлага гаргасан байна. Тэгээд хяналт тавих утааны байцаагч нарыг дүүрэг, хороо бүрт томилон ажиллуулж эхэлсэн байна. Харин утаагүй зуух авах иргэдэд бүх төрлийн хөнгөлөлт, боломжийг олгож буй юм байна.
Нийслэлийн агаарыг хамгийн их бохирдуулдаг бүсэд оршин суугч айл өрх бүрт Цэвэр агаар төслийн хүрээнд хэрэгжүүлж буй утаагүй зуухыг 70 хувийн хөнгөлттэй үнээр худалдаж эхэлсэн аж. Энэ зуухаар дээрх бүс дэх гэр хорооллынхныг хангаснаар агаарын бохирдлын хэмжээ хамгийн багаар бодоход 50 хувиар буурна гэж тооцоолжээ. Халаах хүчин чадал, ширэмнийхээ тооноос хамаарч 275-320 мянган төгрөгийн үнэтэй шинэ зуухны 70 хувийг төр дааж байгаа юм. Харин иргэд зуухны үнийн 30 хувь буюу 74300-96000 төгрөгийг банкны зээлээр ч төлөх бололцоотой юм байна. Мөн Хүний хөгжил сангийн мөнгөө барьцаалан худалдан авч болох гэнэ.
Нийслэлийн гэр хорооллын оршин суугчдын 200 гаруй мянган зуухыг олон улсын стандартад нийцсэн бүрэн шаталттай утаагүй зуухаар солихоор төлөвлөсөн ч Чингэлтэй дүүргийн зургаан хорооноос эхэлсэн энэ кампанит ажил 20 гаруйхан хувьтай байгаа гэнэ. Ирэх наймдугаар сараас Чингэлтэй, Сүхбаатар, есдүгээр сараас Баянгол, аравдугаар сараас Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг гэсэн графикийн дагуу зуухыг солих ажил өрнөж намрын сүүл сар гэхэд нийслэлийн хязгаарлалтын бүс дэх гэр хорооллынхныг утаагүй зуухтай болгохоор БОАЖЯ, Цэвэр агаар сан болон нийслэлийн удирдлагууд төлөвлөжээ.
Энэ мэт боломжийг олгож байхад утаагүй зуух худалдан авахаас хойш суусан айл өрхийг албадан нүүлгэхээс аргагүй хэмээн үзсэн байна.
www.shuum.mn