Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам“-ыг хэрэгжүүлэх, нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Төслийн удирдах хороо”-г байгуулах талаар хэлэлцэн, бүрэлдэхүүнийг баталж тогтоол гаргалаа. “Төслийн удирдах хороо”-г нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга даргалах бөгөөд орлогч даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нарийн бичгийн даргаар Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар ажиллана. Харин гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн ИТХ-ын Гэр хорооллын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүцийн асуудал хариуцсан орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар багтжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.