logo
Key Resolve цэргийн сургуулилт Солонгосын хойгт эхэллээ

Key Resolve цэргийн сургуулилт Солонгосын хойгт эхэллээ

2013/03/02
Өмнөд Солонгосын болон америкийн цэргийнхэн жил бүрийн томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа эхэллээ. Энэхүү сургуулилт Солонгосын хойгт 2013 оны 3-р сарын 1-нээс 4-р сарын 30-ны хооронд явагдана. Үүнтэй зэрэгцэн 3-р сарын 11-21-ний өдрүүдэд хамтарсан компьютерын загварчлал дээр үндэслэсэн Key Resolve / “Гол шийдвэрлэх үе”/ сургуулилтыг явуулах ажээ.

Энэ тухай зэвсэгт хүчний нэгдсэн командлалын мэдэгдэлд дурьджээ. Сургуулилтын явцад Солнгосын хойгийг хамгаалах үйл ажиллагааг турших бөгөөд Foal Eagle сургуулилтанд өмнөд-солонгосын 200 мянга болон америкийн 11 мянган цээрэг дайчид, зэвсэг техникийн хамт оролцоно. Key Resolve сургуулилт нь АНУ болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнүүдийн штабын дарга нарын нэгдсэн хорооны удирдлага дор явагдах юм. Тэдгээрт өмнөд солонгосын талаас 10 мянга орчим болон америкийн 3,5 мянган цэргийн албан хаагчид оролцоно.

Сургуулилтууд нь Ардчилсан Солонгосын өнгөрсөн арван хоёрдугаар сард болон энэ оны 2-р сард явуулсан цөмийн туршилтуудын улмаас Солонгосын хойгийн байдал хурцадмал болж байгаа үед зохиогдож байна. Пхеньян нь уламжлал ёсоор Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан сургуулилтыг Умардад бодитойгоор заналхийлж тус улсыг эзлэх ажиллагаануудын сургуулилт гэж үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш