logo
Сөүл  БНАСАУ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэв

Сөүл БНАСАУ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэв

2013/03/02
Сөүл Пхеньян итгэлцэх харилцаа тогтоохыг зөвшөөрвөл БНАСАУ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдсэн тухай орон нутгийн ХМХ мэдээлэв.Пак Кын Хе 1919 онд Солонгост дэгдсэн Японы эсрэг бослогод зориулсан жил дутмын илгээлтдээ Пхеньянд хандан цөмийн чадавхиа цаашид нэмэгдүүлвэл улам ганцаардахыг анхааруулсан байна. Пхеньянтэй итгэлцлийн харилцаа тогтооно гэж Пак Кын Хе сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны явцад амласан билээ. Харин урьдын ерөнхийлөгч Ли Мен Бак умард солонгосын асуудлаар нэлээд хатуу бодлого баримталж ирсэн юм.

Пак Кын Хе илгээлтдээ Япон улсад хандан колоничлолын засаглалын үед (1910-1945 он) үйлдсэн гэмт хэрэгтээ уучлал гуйхыг уриалжээ. Токио тэртээх гэмт хэргийг бүрэн хариуцвал Өмнөд Солонгос, Японы хооронд итгэлцлийн үндэс тавьж болно гэж ерөнхийлөгч Пак Кын Хе үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш