НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийг Сирийн сөргөлдөгч талуудад цэргийн тусламж үзүүлэхээс түдгэлзэхийг уриалав. Цэргийн тусламж үзүүлэх нь тэртэй тэрүүнгүй хүнд байгаа хямралыг хурцатгах эрсдэлтэй юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Эдуардо Дель Буэй мэдэгдэв. Тэрээр сирийн сөрөг хүчнийхэнд нэмэлт тусламж үзүүлэх АНУ-ын болон ЕХ-ны төлөвлөгөөг ингэж тайлбарласан. “Сирийн сөргөлдөгч талуудыг зэвсгээр хангах аливаа ородлого нь ямарч ашиг авчрахгүй. Үүний тулд /хямралыг даван туулах/ яриа хэлэлцээр шаардлагатай гэж үздэг НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн даргын байр суурийг сануулав.
ЕХ-ны зөвлөл пүрэвт гаригт ЕХ-ны Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг дахин гурван сараар сунгасан гэж хэвлэлийн албанаас уламжилсан.Үүнтэй зэрэгцэн Зөвлөл Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон заалтыг нэмж оруулсан. Брюсселийн хамтарсан мэдэгдэлд тусламжийг “хүн амыг хамгаалахад зориулан” үзүүлж байгаа гэжээ. Өмнө нь Цагаан ордон мэдэгдэлдээ, тус улсад улстөрийн өөрчлөлтийг шуурхайлахын тулд сирийн сөрөг хүчнийг идэвхитэй дэмжих бодолтой байна гэжээ.
Нөгөөтэйгүүр, Сириэс ирж байгаа мэдээнүүдээс үзвэл, босогчдод эзлэгдээд байсан Дамаскийн орчим болон Алеппо хотын цэргийн онгоцны буудлуудыг ширүүн тулалдааны дунд чөлөөлжээ.