logo
Исүс   /Онигоо/

Исүс /Онигоо/

2013/03/02
Исүс Христ номлолоо айлдаж байна.
-Та нарын дундаас ямар ч нүгэл хийгээгүй гэсэн нь над руу чулуу шид... Тэгсэн нэг их том чулуу нисч ирээд духыг нь хаг цохив. Мань Исүс босч духаа илэнгээ шидсэн хүнийг харснаа:
-Ээж та одоо намайг ажилтай байхад хүрч ирээд хамаг юм баллаад байх юм. Намайг ажлаа хийж байхад гэртээ сууж бай гэж хичнээн удаа хэлэх болж байна. Ёо ёо...

* * *

Усан үзэм зарахгүй 

Нэг жаал дэлгүүрт орж ирэв.
-Эгчээ, алим хэд вэ?
-800.
-1 кг авъя, нэг нэгээр нь уутанд хийчихээрэй. Хэсэг хугацааны дараа нөгөө жаал:
-Эгчээ, мандарин хэд вэ?
-900.
-1 кг авъя, нэг нэгээр нь уутанд хийчихээрэй. Мөн удалгүй дахиад л:
-Эгчээ, усан үзэм хэд вэ? гэж асуутал худалдагч:
-Усан үзэм зарахгүй...

* * *

Угаасан аяга  
   

Бааранд орсон хоёр найз тус бүр нэг аяга шар айраг захиалав. Тэдний нэг нь зөөгчид хандаж:
-Аягаа сайн угаагаарай. Зөөгч:
-За. Удалгүй хоёр гартаа шилэн аягатай шар айраг барьсан зөөгч ирээд нөгөө хоёрт хандан:
-Уучлаарай, та хоёрын хэн нь угаасан аяганд авна гэсэн билээ?

* * *

Харц  


Монголчууд бид нэг цуурахаараа хамаа намбаагүй цуурах юм. Сэтгүүл дээр гарсан Анжелина Жолигийн нүдийг яасан гунигтай нүд вэ гэж хамаг дэлхий дуу алдсан гэнэ. Анжелина Жоли ганцаараа гунигтай нүдтэй гэжүү? Дэндэж байна шүү. Голиввудын "од" л бол од. Гэхдээ гунигтай нүдтэй гэвэл Жолиг өрөвдөөд, сая сая бусад "гуниглангуй" харцтай хөөрхийлөлтэй амьтдыг хөсөр орхих уу?... Гайгүй өгзөгтэй гэхээр Женнифер Лопесыг ярих уу?... Боль доо, тийм төөрсөн юм гэж хаа байсан юм бэ? Лопесын унгаж байгаа зургийг папараци зурагчингууд хүчтэй дурангаар татаж авсан байхыг үзсэн. Усны дотоожыг сунатал унгаж байгаа нь Гиннесийн номонд бичихээр гайхамшигтай харагдсан шүү.

* * *
Зааны ясан зажголк      

Хотын хэдэн залуу хөдөө суманд ирээд хүүхнүүдийг нь эргүүлээд болохгүй болохоор нь нутгийн залуучууд нь хоорондоо ярилцаад нэг өө гаргаж зодохоор болов. Тэд хотын залуус дээр очоод:
-Тамхи байна уу?, тамхи өгч гэнэ.
-Гал байна уу?, зажголк гаргаж ирээд асааж өгч гэнэ.
-Наадах чинь юу юм?
-Аан энэ зааны ясан зажголк гэсэн чинь
-Чи муу хөөш яагаад заан алаад байгаан бэ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш