logo
НАТО-гийн сургалтад мэргэжилтнүүдээ хамруулна

НАТО-гийн сургалтад мэргэжилтнүүдээ хамруулна

2013/03/04

“Цэргийн зориулалттай газар нутгийн экологийн эрүүл ахуйн орон зайн мэдээллийн сан байгуулах нь”, “ШУА-ийн компьютерийн сүлжээг дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” нэртэй хоёр төслийн нээлт боллоо. Нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцов.

Эдгээр төслийг ГХЯ, БХЯ, ШУА хамтран НАТО-гийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж байгаа юм. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Информатикийн хүрээлэн, Словак улсын Хүрээлэн буй орчны агентлагтай хамтран эхний төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд НАТО-гийн төрөлжсөн сургуульд манай мэргэжилтнүүдийг урт, богино хугацааны сургалтад хамруулах бөгөөд энэ талаар БХЯ, ЗХЖШ-тай холбоотой ажиллах юм байна. Ингэснээр эдгээр байгууллагын ажилтнуудад экологийн боловсрол олгох, цаашид цэргийн анги, нэгтгэлийн түвшинд орчны мониторинг хийх чадавхийг бий болгох үр нөлөөтэй гэдгийг нээлтийн ажиллагаанд оролцсон хүмүүс онцолж байв.

Түүнчлэн цэргийн зориулалтаар ашиглаж байсан газар нутгийг иргэдийн хэрэгцээнд ашиглах боломж бүрдүүлэхээр газрыг нөхөн сэргээх, сайжруулах ажлыг зохистой төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх экологийн төлөв байдлын суурь мэдээллийн систем байгуулах аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш