logo
Ромын пап огцорсон ч асуудал дууссангүй

Ромын пап огцорсон ч асуудал дууссангүй

2013/03/05
Өнгөрсөн пүрэв гарагт Ромын пап 16-р Бенедикт огцорлоо. Пап 2-р сарын 11-нд огцрох шийдвэр гаргасан тухайгаа зарласан явдал Ромын сонгогчдын дээд зиндааныхныг мэгдэн сандаргаж, тээнэгэлзэлд хүргэсэн билээ. Энэ нь өнөө үед католик шашны сүм хийд маш гүнзгий хямралд орж, олон жил хуримтлагдсан болон Ватиканы нууж ирсэн асуудлуудыг 16-р Бенедикт өөрийн засглалынхаа үед шийдэж чадаагүйгээр барахгүй улам гүнзгийрүүлсэнтэй холбоотой байж болох юм.
Кардинал Йозеф Ратцингерын засаглалын үед олон улсын шуугиантай олон хэрэг мандсан байдаг. Тэдний нэг нь Ватикан болон БНХАУ-ын хооронд үүссэн маргаан юм. Гэхдээ энэ маргаан түрүүчийн папын засаглалын үед эхэлсэн юм. Өнөөг хүртэл Хятадад үнэн хэрэг дээрээ хоёр католик сүм байгаа юм. Энэ хоёр сүмийн нэгий нь ромын папын засаглалынхан нууцаар хүлээн зөвшөөрдөг ба хоёр дахь сүм нь Хятадын төр засгийн мэдэлд байдаг ба Ромын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-д өөрийн хамбаа сонгох эрхтэй гэж үздэг байна. Харин 16-р Бенедикт энэ асуудлаар зарим нэгэн буулт хийхэд бэлэн байсан ч гэлээ асуудал шийдэгдээгүй үлдсэн юм. Мөн зөвлөлтөөс хойш олон улсуудын нутаг дэвсгэр дээр католик шашны сүм хийдийн нутаг дэвсгэрийн засаг захиргааны асуудал одоо болтол зохицуулагдаагүй байна. 2-р Иоанн Павелын засаглалын үеийн католик шашинд түрэмгийлэн нэгтгэх эрин 16-р Бенедиктийн “дуугүй байх” эрин үеэр солигдсон юм. 2006 онд лалын шашинтнууд болон тэдний шашны талаар папын болгоомжгүй хэлсэн үг огцроход нь нэмэр болсон бололтой. Түүний хэлсэн үгнээс үүдээд ЕХ-ны орнууд дахь орчин цагын лалын шашинтнуудын түрэмгий байдал улам гаарсан байна. Зөнч Мухаммедийн дүрийг тааламжтай бусаар дүрсэлсэн византын эзэн хаан 2-р Мануилын хэлсэн үгийг пап иш татсан юм. Зөнч Мухаммед илд, цус хоёрыг л авчирсан гэж тэр хэлсэн байсан юм. Үүнийг иш татах хэрэггүй байсан бололтой. Учир нь лалын ертөнц тэр чигээрээ үүнийг эсэргүүцсэн бөгөөд сэтгэл дундуур хүмүүс ч маш олон байсан билээ.

Зөнчийнх нь талаар хэлсэн энэ үгэнд харамсаж байгаагаа Ватикан илэрхийлж уучлалт гуйсан боловч лалын шашины санваартанууд хүлээж аваагүй юм. Ватиканы явуулж байгаа бодлогод сэтгэл дундуур хүмүүсийн эгнээнд жүүдийн шашинтнууд нэгдсэн байна. 2009 онд 16-р Бенедикт Их Британиас хөөгдсөн 4 ламыг сүмд буцаах шийдвэр гаргасны дараа Ватикан, Израиль улсын харилцаа эрс муудсан юм. Энэ дөрвөн хөөгдсөн ламын дунд Холокостыг үгүйсгэдэг Ричард Уильямс байсан юм. Ромын папыг Ариун газар албан ёсны айлчлал хийх үеэр энэ зөрчилдөөнийг хэсэгчлэн арилгасан юм. Мөн жүүдүүд фашистуудад ая тал засаж байсан гэж үздэг 12-р Пия папыг Ариун гэгээн лам нарын тоонд оруулах гэсэн ажиллагааг зогсоосон явдал зөрчлийг арилгахад тус болсон юм. Хүүхэд хүчинддэг лам нарын тухай хэрэг чөлөөндөө суусан папын нэр хүндтэй холбоотой сүүлчийн шуугиан тарьсан хэрүүл маргаан байлаа. Ариун гэгээн пап лам энэ гэмт хэргийг нэг бус удаа шүүмжилж, үүнтэй тэмцэнэ гэж амлаж байсан ч гэлээ 16-р Бенедикт ажил хэрэг дээрээ эсрэг жишээ үзүүлсэн анхны пап байсан  байна. Таван жилийн өмнө хоёр эрэгтэй хүүхдийг хүчиндсэн Калифорн хотын ламын тухай захидал бичиж түүнд хандсан юм. Бузар гэмт хэрэг үйлдсэн ламд эцгийн халамж үзүүлж, асрамжлахыг тэр үед пап уриалсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.

Энэ бүхэн дээр лам нарын зарим хэсэг нь гэрлэхийг хориглосон хуулийг өөрчлөхийг нээлттэй лоббидож, нөгөө хэсэг нь үр хөндөлтийг хууль ёсны болгохыг шаардах болж, зарим тохиолдолд бүр эсрэг хүйстнүүдийг гэрлэх зөвшөөрөл олгох зэрэг сүмийн дотоодын зөрчилтэй асуудлууд нэмэр болсон юм. Өнөөгийн эрчимтэй өөрчлөгдөж байгаа дэлхий дахины католлик шашны уламжлалд авчирсан либерал хандлагууд Ариун сударт бичсэн зүйлүүдээс хүчтэй байгаа нь харагдлаа. Ромын папын европын орнуудад хийсэн сүүлчийн айлчлалын үеэр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Ватиканд сэтгэл дундуур хүмүүс олширч байгааг харуулсан билээ.

Ариун гэгээн папын нууц материалуудыг хулгайлсан түүний туслахуудтай холбоотой мөрдөн байцаалтын дүнг ил болгож, сэтгүүлчидэд дамжуулна гэж огцорохоос нь өмнө16-р Бенедиктээс хүлээж байлаа. Ватиканы банканд санхүүгийн зөрчил гарсан тухай мэдээлэл олон нийтэд тарсан талаар бас мэдээлнэ байх гэж түүнээс хүлээж байсан юм. Эдгээр мэдээлэл болон орчин цагын католик сүм хийдүүдэд байгаа олон асуудлыг чөлөөндөө суусан 16-р Бенедикт олон нийтэд мэдээлэлгүйгээр дараачийн папд үлдээхээр шийдсэн бололтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш