logo
Арай хэрцгийдэх юм биш үү

Арай хэрцгийдэх юм биш үү

2013/03/05
Мафийн босс туслахаа дуудна.
-Чи тэрнээс алтаа хаана нуусныг нь хэлүүлж чадав уу?
-Чадсангүй.
-Зодсон уу?
-Зодсоон.
-Усанд дүрж үзэв үү?
-Үзсээн.
-Поялникаар түлэв үү?
-Түлсэн.
-Оймсоо үнэртүүлсэн үү?
-Босс оо, арай хэрцгийдэх юм биш үү?

* * *
Хуулуулчих  

Хоёр залуу уулзаад ярилцаж байна гэнэ.
-Чи хүүгийнхээ тооны даалгаврыг нь хийчихсэн үү?
-Тэгсэн.
-Тэгвэл маньдаа хуулуулчих.

* * *
Амьтны хүрээлэн      

-Аав аа, та амьтны хүрээлэн үзнэ гэж амласан шүү дээ.
-Аав нь амласандаа хүрдэг шүү дээ. Өчигдөр үзээд ирсэн.

* * *
Чи л болохгүй юу 


Эхнэр нөхөр хоёр кино театрт кино үзчихээд харьж явна. Эхнэр:
-Хүмүүс энэ тэнэг Анжелина Жолигийн юунд нь болдог байна. Чи бодоод үз л дээ. Хэрэв тэр Анжелинагийн сайхан царай, зузаан тачаангуй уруул, төмбөгөр хөх, гоё бие, гунхалзсан алхааг нь аваад хаячихвал цаанаа нь тэр хэн болох юм бэ? Аан? Нөхөр:
-Чи л болохгүй юу...

* * *
Арай л хүйтэн байна  

Нэгэн эр эхнэртэйгээ муудалцаад:
-Ерөөсөө би хөлдөж үхлээ гээд хаалга тас саван гарч оджээ. Хэсэг хугацааны дараа эргээд ороод ирэв. Эхнэр:
-Чиний нөгөө хөлдөж үхэх яасан бэ?
-За даа, хөлдөж үхэхэд арай л хүйтэн байна.

* * *
Сайн суралц    

-За тэр эхнээр чи энэ гацуур мод ямар гоё харагдаж байгааг бүх талаас нь анхааралтай хараад аваарай. Тэгээд сайн суралц...

* * *
Авгай авсан нь
   

Хүү нь ээж рүүгээ утсаар ярьж байна гэнэ.
-Ээж ээ би авгай авлаа.
-Өө тийм үү? Ямар сайн юм бэ?
-Гэхдээ ээжээ тэр минь хар арьстан эмэгтэй ш дээ.
-Зүгээр дээ миний хүү, аав бид хоёр чинь ямар хүнийг арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхах биш.
-Бас нөгөө юу... Тэр өмнөх хоёр нөхрөөсөө дөрвөн хүүхэдтэй.
-Энэ чинь харин бүр сайн юм биш үү? Аав бид хоёр чинь ачтай болохыг хичнээн жил хүслээ дээ.
-Нээрээ тийм л дээ. Гэхдээ бас нөгөө бид хоёр орох оронгүй болчихоод байна л даа.
-Ердөө л энэ үү. Аав ээж хоёрынхаа ганц өрөө байранд л хүрээд ирээч дээ.
-Ирэлгүй яах вэ. Тэгье л дээ. Гэхдээ нөгөө та хоёр хаана амьдрах болж байна?
-Аавыг нь орцны жижүүрийн өрөө рүү оруулчихъя. Харин чи эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ нэг өрөөндөө сайхан амьдар.
-Харин та яах болж байна ээж ээ?
-Би юу? Хүү минь би яг одоо утсаа тасалчихаад явж өөрийгөө дүүжлэхээс...

* * *
Володъя

Нэгэн эмэгтэй 10 хүүхэдтэй байжээ. Тэдгээр нь бүгд хүү. Тэгээд бүгдээрээ Володъя гэсэн нэртэй аж.
-Ингэхэд та хүүхдүүдээ яаж нэрээр нь ялгадаг юм бэ? Гэхэд:
-Овгоор нь хэмээн бардам хариулжээ.

* * *
Бас чи юу  

Нөхөр ууртай гэртээ ирээд хамаг хувцасаа шидлээд, хоолоо ч идэхгүй байна гэнэ. Тэгэхээр нь эхнэр нь баярлуулах санаатай:
-Би жирэмсэн болчихсон. Нөхөр:
-Бас чи юу?
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш