Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах" JFPR 9131-MON төслийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан "Бага насны хүүхдийн асаргаа, хоол тэжээл" видео хичээл хос DVD хэлбэрээр гарлаа.
Төслийг хэрэгжүүлж байгаа Говь-Алтай, Архангай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгууд, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд видео хичээлийг түгээсэн байна. Энэхүү хичээлээс эмч, эмнэлгийн ажилтнууд хэрхэн зөвлөгөө өгөх аргачлал, жирэмсэн хөхүүл эхийн хооллолт, өвчтэй хүүхдийн хооллолт, хүүхдийн өсөлтийг хянах, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл, мэдлэг олж авах юм.
Хичээлүүдийг дараах холбоосоор үзнэ үү.