logo
Иргэд нийслэлийн удирдлагуудтай цахим системээр холбогдох боломжтой боллоо

Иргэд нийслэлийн удирдлагуудтай цахим системээр холбогдох боломжтой боллоо

2013/03/06
Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээ, мэдээллийг, иргэдэд ил тод, түргэн шуурхай хүргэх зорилгоор  цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж  “Smart city” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд Нийслэлийн мэдээллийн технологийн газраас нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар мэдээлэл технологийн мэргэжилтнүүд  “Smart city” төсөл, “Мэдээллийн технологийн салбарын бодлого зорилт, хамтын ажиллагаа”, “Мэдээллийн аюулгүй байдал” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.  Нийслэлийн удирдлагуудын төрийн үйлчилгээнд нэвтрүүлж буй “Smart city”  төслийг хэрэгжүүлснээр иргэд аливаа асуудлыг  холбогдох албан тушаалтнуудад цахим системээр дамжуулан уламжлах бөгөөд эргэх холбоотойгоор хариулт авч, асуудлаа шийдвэрлүүлэх  боломж бүрдэж байгаа юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд  хоорондоо мэдээллээ  шуурхай солилцож, байнгын уялдаа холбоогоо сайжруулан ажиллах боломжтой боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш