Өнөөдөр /2013.03.06/ Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Уг ойд зориулсан Баярын хүндэтгэлийн хурал 15 цагт Төрийн ордны Их танхимд боллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 06-наас 10-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллах албан томилолттой байгаа учраас Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойд зориулсан Баярын хүндэтгэлийн хуралд оролцож чадаагүй юм. Түүний илгээсэн мэндчилгээг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа хуралд оролцогчдод уншиж танилцуулж, илгээлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч М.Галааридад гардуулан өгөв.
УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээндээ дурьдахдаа, “Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна. Монголын сэтгүүл зүй 100 жилийн түүхэн хугацаанд тасралтгүй хөгжиж Монголын нийгэмд төдийгүй дэлхийн хэвлэл, мэдээллийн салбарт өөрийн гэсэн орон зай, байр сууриа эзэлж чадсан байна. Тийм болохоор сэтгүүл зүйн энэ түүхэн ой бол зөвхөн сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтан, нийтлэлчдийн төдийгүй манай нийт уншигч, сонсогч, үзэгчдийн, хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллага, хамт олны хамтын том баяр мөн. Ардчилсан нийгмийн хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг, үнэт зүйлсийн найдвартай баталгаа болсон чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх явдлыг Монголын төр онцгой ач холбогдолтой хэмээн үзэж, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн билээ. Үүний тод илрэл нь Монгол Улсын Их хурлаас 1998 онд баталсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоол, 2005 онд баталсан “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай”, 2011 онд баталсан “Ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрхийн тухай” хуулиуд юм. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичиг нь Монгол Улсад чөлөөт, ардчилсан хэвлэл, мэдээллийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Их Хурал нийгэмд гүйцэтгэж байгаа сэтгүүлчдийн үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд цаашид чөлөөт хэвлэл, мэдээллийг хөгжүүлж, ардчиллыг гүнзгийрүүлэхийн тулд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан хууль эрх зүйн шинэчлэлийг улам эрчимжүүлж, Монголын сэтгүүлчдийг бэлтгэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллах болно. Монгол дахь ардчилсан нийгмийн хөгжил дэвшилд үзгийн хурц, үгийн цэцнээр өөрсдийн жинтэй хувь нэмрийг оруулж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх ариун үйлсдээ шинэ шинэ амжилт гаргахыг Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад хүсэн ерөөж байна” хэмээжээ.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд хэвлэл мэдээллийн салбартаа амжилт, бүтээлээрээ манлайлж яваа “Өдрийн сонин”-ны сэтгүүлч Т.Гэрэлмаа, “Монцамэ” агентлагийн сурвалжлагч Ш.Эрдэнэчимэг, 25 дугаар суваг телевизийн зураглаач Д.Гансүх, NTV телевизийн сэтгүүлч Б.Ууганбаяр нарын дөрвөн ажилтныг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.