АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтын цэргийн сургуулиа үргэлжлүүлвэл Умард Солонгос дайн дууссаны дараа гарын үсэг зурсан гал зогсоох тухай хэлэлцээрийг хүчингүй болгоно гэж мэдэгдлээ. БНАСАУ-д ногдуулах шинэ хориг үүний шалтгаан болох байх гэж шинжээчид үзэж байна. 1950-1953 оны солонгосын дайн гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дууссан боловч өдгөө болтол ёс өдий эцэслээгүй юм. Цэрэг нь НҮБ-ын хүчний бүрэлдэхүүнд багтдаг 28 мянга орчим цэргийн албан хаагчаа АНУ Солонгосын хойгт байлгаж Умард Солоногостой найрамдах гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаар байгаа юм.