logo
БНАСАУ-аас түрэмгийлэл үйлдвэл Сөүл хариу цохилт өгнө гэж мэдэгдэв

БНАСАУ-аас түрэмгийлэл үйлдвэл Сөүл хариу цохилт өгнө гэж мэдэгдэв

2013/03/07
БНАСАУ-аас түрэмгий ажиллагаа явуулвал хариу цохилт өгөхөд  бэлэн байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдлээ. АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтын цэргийн сургуулиа үргэлжлүүлвэл 1953 онд Солонгост дайн дууссаны дараа гарын үсэг зурсан хэлэлцээрийг хүчингүй болгоно гэж өчигдөр БНАСАУ сүрдүүлсэн юм. Умард Солонгосын өдөөн хатгах энэ мэдэгдэл сэтгэл түгшүүллээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэв. Пхеньян өөрий нь цөмийн хөтөлбөрийг зогсоох тухай НҮБ-ын АЗ-ийн шаардлагыг биелүүлж, өдөөн хатгах ажиллагаа явуулахаас татгалзах ёстой гэж тэрээр үзэж байна.

Ойрын үед НҮБ-ын АЗ БНАСАУ-д ногдуулах багц хатуу хоригийг батлах юм. Энэ оны 2-р сард БНАСАУ олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлэхээс татгалзан цөмийн туршилт ахин хийсний хариуд ийм арга хэмжээ авч байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш