logo
Японд шинэ хиймэл тулгуур эрхтнийг туршиж эхэллээ

Японд шинэ хиймэл тулгуур эрхтнийг туршиж эхэллээ

2013/03/07
Япон улсад робот шинэ эко хиймэл тулгуур эрхтний клиник туршилтуудыг эхлүүлээд байна. Энэ нь хөгшин настай хөл муутай хүмүүст болон янз бүрийн өвчний улмаас бие даан явж чадахаа больсон хүмүүст явахад нь зориулгадсан бүтээгдэхүүн  юм. Туршилт Ниигата хотын улсын цэргийн эмнэлэгт явагдаж байгаа бөгөөд үүний дараа өөр бусад 9 эмнэлэгт явуулах аж.

Эко хиймэл тулгуур эрхтэн нь хүний хөлний хэлбэртэй адилхан бөгөөд гадна талаасаа бэхлэгдэнэ. Энэ төхөөрөмжийг Цукубагийн их сургуулийн хэсэг эрдэмтэд бүтээж HAL гэж нэрлэжээ. Туршилтанд хөдлөх чадвар нь алдагдсан 30 хүн оролцож байна. Клиник туршилтуудын гол зорилго нь улсын аюулгүй байдал болон чанарын сертификат авахад оршино. Үүний дараа мэргэжилтэнүүд HAL төхөөрөмжийг улсын эрүүлү мэндийн даатгалын системд хамруулж, хөгшин настай болон өвчтэй хүмүүсийн өргөн хэрэглээнд хүргэхийг зорьж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш