logo
БНАСАУ пуужин хөөргөх талбараа өргөжүүлж байна

БНАСАУ пуужин хөөргөх талбараа өргөжүүлж байна

2013/03/07
БНАСАУ-ын зүүн-хойд Хамгён-Пукто мужид «Тонго» пуужинг хөөргөх газрын талбай болон угсрах заводыг өргөжүүлж байна гэж өмнөд солонгосын хэвлэлүүдээр мэдээлж байна. Барилга байгууламжийг шинэчлэсний үр дүнд алсын тусгалтай хоёр пуужинг нэг зэрэг угсрах тухай сонин мэдээлэв. Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн БНАСАУ-ын зүүн-хойд нутагт орших «Тонго» пуужинг хөөргөх газар Шар тэнгэсийн эрэг хавийн «Сохэ» баазаас хэр хэмжээгээрээ давж байна. Умард Солонгосын хиймэл дагуул бүхий пуужинг 12-р сард тэндээс амжилттай хөөргөсэн билээ. Сөүлийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр бараг 1000 баллистик пуужин БНАСАУ-д байлдааны жагсаалтад орсон юм. Барагцаалбал 700 нь 300-500 км тусгалтай зөвлөлтийн шинэчлэсэн «Скад», 300 орчим нь 1300 метр тусгалтай «Нодон» баллистик пуужин юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш