Хятад улс дэлхийн томоохон нефть худалдан авагч боллоо. Тус улс худалдан авах нефтийн хэр хэмжээгээр өнгөрсөн зууны 70-д оны дундуураас мөн үзүүлэлтээр тэргүүлж ирсэн АНУ-ыг гүйцэн тэргүүлжээ.
Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад АНУ хоног дутам 5 сая 980 мянган баррель нефть худалдан авч байна. Энэ нь 12-р сарын статистикийн тоо баримт билээ. Мөн завсар Хятад улс хоног дутам 6 сая 120 мянган баррель нефть худалдан авчээ.
АНУ-д занарын нефтийн олборлолт нэмэгдсэн явдал ийм өөрчлөлт гаргасан гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн арван жилд занарын нефтийн олборлолт 5 дахин өсөн нэмэгдэв. Түүнээс гадна АНУ-ын эрх баригчид эх газрын усан дорхи үргэлжлэлд орд газрыг эзэмших хэдэн хязгаарлалтыг үгүй болгосон юм.
АНУ занарын орд газруудыг идэвхтэй эзэмшиж байна. Занарын нефть болон эдгээр орд газрыг эзэмших явдал АНУ-д нефтийн хэмжээг нэмэгдүүлсэн билээ. АНУ үүнтэй холбогдуулан нефтийн импортыг хорогдуулав. Харин эдийн засаг нь өндөр хурдацтай хөгжиж байгаа учраас Хятад улс импортыг нэмэгдүүлэв. Харин ДНБ нь урьдын адил эрчимтэй нэмэгдэхгүй байгаа юм.
Энэ онд Бээжингийн эрх баригчид ДНБ-ний өсөлтийг 7,5 хувь хэвээр байлгах бодолтой байна. Хятад улс үүнтэй холбогдуулан нефтийн импортыг нэмэгдүүлэх юм. 2008 оноос хойш импорт хоёр дахин нэмэгджээ. Харин мөн үед АНУ-д энэ үзүүлэлт хоёр дахин багасав. Гэвч АНУ занарын нефтээр импортоос бүрэн ангижрахаар төлөвлөж байна.
Одоохондоо Хятад улс нефтийн импортоор АНУ-аас зөвхөн 12-р сард тэргүүлэв. 2012 оны ерөнхий байдлаар АНУ Хятадынхаас илүү их хэмжээний нефть худалдан авчээ. Харин 2013 онд эргэлт гарна гэж шинжээчид үзэж байна. Энэ онд зөвхөн Орос улсаас Хятадад нийлүүлэх нефть хэмжээ 9 сая тонноор нэмэгдэж, жилд 24 сая тоннд хүрнэ. Энэ оны 2-р сарын сүүлээр Бээжинд хийсэн хоёр талын ээлжит хэлэлцээний дүнгээр ийм тохиролцоонд хүрчээ. Түүнээс гадна БНХАУ илүү их хэмжээний нефть Оросоос авахыг сонирхож байна.